Очир ундраа групп нь уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү гэсэн салбаруудад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компани юм. Тус компани 2000онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр өдгөө 15 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
МЕРА Групп нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, Монгол улсад химийн үйлдвэрлэл, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг инженерчлэлийн компани юм.
ОЧУН групп нь хөрөнгө оруулалтын менежмент, даатгал, банк бус санхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Очир Ундраа Группийн охин компани бөгөөд Практикал Даатгал ХХК, Очир Ундраа ОМЗ ББСБ, ОЧУН ҮЦК ХХК зэрэг охин компаниудтай. Бид хэрэглэгчийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.