“Очир Ундраа”-г сонгох 10 шалтгаан

1. Бид манлайлдаг

Сүүлийн 13 жил Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгодог “Үндэсний Шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөлийг тасралтгүй хүртсэн шилдэг, нэр хүндтэй, үндэсний байгууллагын нэг.

2. Бид дэмждэг

Шинэ оновчтой санаа, санаачлагыг урамшуулан дэмждэг системтэй.

3. Бид хөгжүүлдэг

Мэргэжлээрээ болон өөрийгөө хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжтой.

4. Бид урамшуулдаг

Зах зээлд өрсөлдөхүйц тогтмол цалин олгож ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварт тулгуурлан нэмж олгодог шагнал урамшууллын системтэй.

5. Бид боломж олгодог

Албан тушаал ахиж дэвших орчныг бүрдүүлсэн ижил тэгш боломж.

6. Бид ёс зүйг эрхэмлэдэг

Зөв, шударгыг эрхэмлэн дээдлэдэг үнэт зүйлс соёлтой, “Ёс зүйн дүрэм” боловсруулан хэрэгжүүлдэг.

7. Бид оролцоог эрхэмлэдэг

Дотоод менежментийн асуудлуудаа нийт ажилтнуудаа оролцуулан тэдний саналд тулгуурлан шийдвэрлэдэг.

8. Бид бусдыг сонсдог

Менежментээ сайжруулах боломж нь хэрэглэгчдээс ирсэн санал, гомдол бөгөөд бид энэхүү асуудлыг хүлээн авч бүрэн шийдвэрлэдэг.

9. Бид бүтээмж, чанарт анхаардаг

Бид шууд ашиг нэмэгдүүлэхэд бус харин бүтээмж, чанарыг өсгөх замаар ашгийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа тавьдаг.

10. Бид хөрвөх чадвартай

Бид бизнесийн олон чиглэлд хөрвөн ажиллах боломжийг олгодог.