Очир Ундраад тавтай морилно уу

Улс орныхоо эдийн засгийн хөгжил, үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах эрхэм зорилгын дор Очир Ундраачууд бид 900-уулаа уул уурхай, дэд бүтэц инженеринг, хими, санхүү зэрэг салбарт ирээдүйг бүтээлцэх хүсэл, эрмэлзэл, эрч хүчээр жигүүрлэн хөгжин, цэцэглэсээр ирлээ.

Ажилтан бүрт мэдрэмж, шинэчлэлийг хослуулан ахиж дэвжих, тасралтгүй хөгжиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж олгох нь бидний эрхэмлэх чухал зүйлийн тэргүүн эгнээнд байдаг. Шударга үнэнийг эрхэмлэн хариуцлагатай, бүтээлч, бусдад хүндэтгэлтэй, ойлгомжтой, нээлттэй, тодорхой байх нь бидний алхам тутам, ажил үйлсдээ хэрэгжүүлж явах үнэт зүйлсэд багтдаг.
Танд уул уурхай, хими, эрчим хүч, барилга, санхүү, тээвэр, холбоо, мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны салбаруудад өөрийн эрдэм мэдлэг, авьяас, ур чадвараа уралдуулан мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд хөгжин дэвших боломж боломж нээлттэй байна.
Энэхүү хуудсаар Танд Очир Ундраа Группд ажилд орох хүсэлт гаргах алхмууд, шинэ ажлын байрны зарууд болон ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг танилцуулахыг зорилоо.
Амжилт хүсье!

Хүндэтгэсэн,

Очир Ундраа ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирал

Т.ИЧИНХОРЛОО