Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

2018.02.13

XVII жарны ‘’Тийн унжлагат’’ хэмээх ‘’Шороон нохой’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Очир Ундраа группийн зүгээс байгууллагын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү уулзалтаар өнгөрсөн, одоо, ирээдүйн ололт амжилтаа хэлэлцэж, халуун дотно яриа өрнүүлэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүллээ.

Очир Ундраа группийг үүсгэн байгуулагч, группийн ерөнхийлөгч Т.Гантөмөр хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа цагаан сарын баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд, ирж буй Тийн унжлагат хэмээх шар нохой жилдээ үйлс бүтээл нь дэлгэрч, энх тунх байж, элбэг баян амьдрах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Нөхөрсөг хэмээх шороон нохой жилдээ ахмадууд та бүхэн эрүүл энх, баяр хөөртэй, учрал баяраар дүүрэн байж, буян хишгээ арвижуулахын өлзийтэй ерөөлийг нийт хамт олныхоо зүгээс өргөн дэвшүүлье!


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ