Нийгмийн хариуцлага

Компанийн нийгмийн хариуцлага бол бизнес болон хүрээлэн буй орчинд эерэг байх арга замаар компаний ажилчид, тэдний гэр бүл, тухайн орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн үүрэг юм.

2015 онд бид соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, спорт, нийгмийн халамжийн болон бусад салбар чиглэлээр 300 гаруй сая төгрөгийг зарцуулан, улсын төсөвт 11 тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн байна.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Тогтвортой ажлын байр

Аливаа компанийн нийгмийн хариуцлагын томоохон хэсэг нь ажлын байр олноор бий болгож, түүнийгээ тогтвортой хадгалах замаар компанийн ажилчид, тэдний гэр бүл, тухайн орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах явдал байдаг. Бидний хувьд байгуулагдсан цагаасаа хойш ажилтан албан хаагчдынхаа тоог тасралтгүй өсөн нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд 2014 оны байдлаар нийт 600 иргэнийг тогтвортой ажлын байраар ханган улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна.

Яс үндэс, жендерийн үл ялгаварлал

Бид хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, иргэний шашин шүтэх, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг аливаа иргэний болон улс төр нийгэм соёлын эрх, эрх чөлөөг хүндэтгэн ажилладаг. Энэ нь группын ажилчдын жендерийн харьцаа, үндэстэн ястнуудын эзлэх хувиар илэрхийлэгдэнэ.



ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

Оффисууд, амрах байрны тохижилт. Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь компанийн ажилтнууддаа зориулж 200 хүн амрах хүчин чадалтай, орчин үеийн технологиор халуун хүйтэн усны хангамжийг шийдсэн, уулзалтын танхим, чөлөөт цаг өнгөрүүлэх танхим, теннисний өрөө, интернет, нэгдсэн угаалгын өрөө, гал тогоо, хооллох заал, агуулах, хөргөлтийн өрөө бүхий тохилог шинэ кэмпийг ашиглалтанд оруулсан.

Аялал зугаалга, спортын үйл ажиллагаа. Бид ажилчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд санаа тавьж жил бүрийн 10-р сард явган аялал, “Очир Ундраа олимп” спортын наадмыг зохион байгуулдаг бөгөөд 7 хоног бүр ажилчдаа үнэ төлбөргүй зааланд спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ. Бид жил бүр нийт ажилчиддаа зориулж эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношлогоог эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулдаг. Энэхүү үзлэгт үйлдвэрийн ажилтнууд жилд 2 удаа хамрагдаж байна.

ХАБЭА, ISO 9001:2008 нэвтрүүлэлт. Бид үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэн оффист ажиллах аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаж байна.



ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Байгаль орчны нөхөн сэргээлт. Аливаа бизнесийн байгууллагын ашиг олохоор гаргаж буй шийдвэр гаргалт нь байгаль, нийгэмдээ нөлөөлдөг. Манай группын үндсэн үйл ажиллагааны нэг нь байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил бөгөөд үүнийхээ хүрээнд тэсэлгээний үйлчилгээ үзүүлсэн газрууддаа байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсээр байна.



ШУДАРГА, ИЛ ТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Татвар төлөлт. Бидний зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвин бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж үздэг бөгөөд энэхүү үзүүлэлтээр хувийн хэвшлийг манлайлагчдын тоонд байгуулагдсан цагаасаа хойш орсоор байна.

Авилгын эсрэг НҮБ-ын даян дэлхийн гэрээнд нэгдэв. НҮБ-ын даян дэлхийн гэрээнд компанийн нийгмийн хариуцлагын талаарх 10 үндсэн зарчмыг тусгасан бөгөөд үүний 10 дахь зарчим нь авилгатай тэмцэх талаарх компанийн үүрэг орсон. Үүний хүрээнд бид:

  • Өөрсдийн хийсэн ажлын үр дүн
  • Удирдлага, түүний гаргасан шийдвэр
  • Боловсон хүчинд тавих шаардлага, тэдгээрийг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
  • Дотоод аудитын хяналтын тогтолцоо
  • Компанийн хэрэглэгчийн талаарх мэдээлэл зэргийн нээлттэй байдлыг хангах
  • Ажилтан бүр өндөр ёс зүйтэй байх
  • Компани өөрийн авилгын эсрэг бодлогын баримт бичгийг гаргаж, мөрдөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ

Хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалах. Бид хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдний нууцыг сахин хамгаалах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах явдлыг чухалчлан үздэг.



БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ

Сайн засаглалыг хөгжүүлэх. Аливаа байгууллагын удирдлагын бүтэц, хариуцлагатай шударга байдал, чадвар, туршлага, хяналт зохион байгуулалт, шийдвэр гаргалтын үйл явц ямар байгаа нь нийгмийн хариуцлагыг илэрхийлэх нэг үзүүлэлт болж байдаг. Бидний хувьд удирдлагын нээлттэй тогтолцоо, шударга ил тод байдал, компаний сайн засаглалыг бий болгож ил тод нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй, шударга, хууль дүрмийг чандлан сахиж, хамтын оролцоог эрхэмлэн ажиллаж байна.

НИЙГМИЙН ОРОЛЦОО

Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, чанартай бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирлээ. Үүнийхээ төлөө “Шилдэг НОУ-ХАУ интерпренёр”, “Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч интерпренёр”, “Шилдэг импортыг орлогч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүлэгч” /эмульсийн тэсрэх бодис, АЯНГА, АЯНГА-Х/ зэрэг шагналуудыг хүртсэн.


Бид нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь ард түмний боловсрол, соёл, шинжлэх ухаанд өгөөжтэй соён гэгээрүүлсэн байхыг чухалчилж үздэг бөгөөд мөн нийгмийн эмзэг бүлэгт чилэсэн сайн дурын тусламжийн ажлыг жил бүр зохион байгуулж, урлаг соёл олон нийтийн үйл ажиллагаанд оролцон ивээн тэтгэсээр ирлээ.