Түүхэн замнал

2000 он

  • 10 дугаар сарын 30-ны өдөр “Очир Ундраа” ХХК байгуулагдаж УИД-ийн 6-р давхарт үйл ажиллагаагаа эхлүүлэв.
  • Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйл, Зарчим тодорхойлов.
  • Анхны тушаал, дүрэм журам боловсруулж гаргав.
  • Анхны сэлбэг материал нийлүүлэх тендерт шалгарч, амжилттай хэрэгжүүлэв.

2001 он

  • МЕРА ХХК байгуулагдав.
  • Бласттек ХХК байгуулагдав.
  • Монгол улсын томоохон уурхайнуудад зориулж тос, тослох материал, шүүр, аккумулятор, дугуй, канат, кабель, шүд, коронка нөөцөлж, нийлүүлж эхлэв.

2002 он

  • Очир Ундраа Инвест ХЗХ байгуулагдав.
  • CAT брэндийн 2,000,000 ам.долларын сэлбэг, материал нийлүүлэх тендерт шалгарч, нийлүүлэв.
  • ОХУ-ын уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлийн “Уралмаш” “Ижорские заводы”үйлдвэрүүдийн нэгдэл ОМЗ корпорацийн Монгол дахь төлөөлөгч боллоо.
  • Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарав.
  • Дархан Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын хөндийд геологи, хайгуулын ажил эхлэв.

2003 он

  • “Карпинский машиностройтельный завод”-ын албан ёсны төлөөлөгч боллоо.
  • “Чеховский завод энергетического машиностороения”-ын албан ёсны төлөөлөгч болов.
  • Komatsu брэндийн сэлбэг материалыг Монголд нийлүүлэв.
  • Огоот ХХК байгуулагдав.
  • “Очир Ундраа Даатгал” ХХК байгуулагдав.

2004 он

  • Холбоо мэдээллийн чиглэлээр “Интелликом” ХХК байгуулагдав.
  • Монгол улсын татварын ерөнхий газрын “Найдвартай төлөгчөөр”-өөр шалгарав.
  • МҮХАҮТ-ын гишүүнээр элсэв.
  • Улсын баяр наадмын салютын ёслолын буудлагыг амжилттай гүйцэтгэв.
  • Дундговь, Өвөрхангай аймгуудад шилэн кабель суурилуулах ажил хийв.
  • ОХУлсаас БНХАУ руу анхны ре-экспортыг хийв.

2005 он

  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэллээ.
  • МЕРА ХХК Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмрийн хүдрийн ордод “Бэрэн” группын захиалгаар тэсэлгээ хийв.
  • Очир Ундраа ХХК байгуулагдсаны 5 жилийн ой болов.
  • Дархан Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын алтны шороон ордыг эзэмших зөвшөөрлийг 30 жилээр байгуулав.
  • Геологи, хайгуулын ажил бүрэн дуусч, улсын нөөцөд батлуулж, ашиглалтад хүлээлгэж өгөв.
  • Очир Ундраа Даатгал ХХК менежмент, бүтцийн өөрчлөлт хийн, оноосон нэрээ “Практикал Даатгал” болгон өөрчиллөө.

2006 он

  • Монгол улсад анх удаа бие дааж АНУ-ын тоног төхөөрөмж, технологи бүхий тэсрэх бодисын Т11 үйлдвэр, агуулахын цогцолборыг Нийслэлийн Налайх дүүрэгт өөрийн зохиосон стандарт, төслийн дагуу ашиглалтанд оруулав.
  • “Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренёр” болов.
  • “Амжилтын хөтөч” ХХК байгуулагдав.

2007 он

  • Багануур ХК-ийн уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулж АНУ-д үйлдвэрлэсэн тусгай тоноглолын 3ш Sterling автомашинаар үйлчилж эхлэв.
  • Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис Аянга-Х-г үйлдвэрлэж эхлэв.
  • “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтрепренёр” болов.
  • “МЕРА” ХХК Тэсэлгээчдийн нэгдсэн семинарыг амжилттай зохион байгуулав.

2008 он

  • МЕРА ХХК “Саусгоби сэндс” ХХК-тай тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, VII сараас үйл ажиллагаагаа эхлэв.
  • Өрөмдлөгийн үйл ажиллагааг үйлчилгээ, операторын чиглэлд анх удаа тэсэлгээний ажил, үйлчилгээтэй хослуулан байгуулав.
  • Оюу Толгой ХХК-д бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хийв.
  • “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д автозамын ажил гүйцэтгэв.

2009 он

  • Усанд тэсвэртэй энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэллээ.
  • Япон улсын “Фурукава Рок Дрилл” ХХК-ийн албан ёсны төлөөлөгч боллоо.
  • МЕРА ХХК Дархан уул аймгийн Төмөр толгойн төмрийн хүдрийн орд газарт өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлж эхлэв.
  • МЕРА ХХК үйл ажиллагаандаа “Фурукава Рок Дрилл” фирмийн өрмийн машин нэвтрүүллээ.
  • Группын хэмжээнд санхүүгийн шинэ програм нэвтрүүллээ.
  • “Энержи Ресурс Майнинг” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхайд тэсрэх материал нийлүүлж, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлж эхлэв.

2010 он

  • EBRD банкны ТАМ хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээг авлаа.
  • Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний орд газарт өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлж эхэллээ. Өсөлт ХХК байгуулагдав.
  • Хийн дэр уутыг тэсэлгээний цооногт агаарын зай үүсгэхэд анх удаа хэрэглэв.
  • “Багануур” ХК-д ЭКГ-10 цахилгаан экскаватор угсарч хүлээлгэн өглөө.
  • Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүллээ.
  • “Огоот” ХХК-д менежмент бүтцийн өөрчлөлт хийн, үйл ажиллагааны чиглэлдээ авто тээврийн үйлчилгээг нэвтрүүлэв.
  • “Очир Ундраа” ХХК байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2011 он

  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Компанийн нийгмийн хариуцлага”-ын үзүүлэлтээр тэргүүлж “Манлай-20”-д багтав.
  • Тэсэлгээний үйлчилгээгээ өргөжүүлэн чичирхийллийн тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан детонатор импортлож, түүгээр анхны тэсэлгээгээ хийв.
  • Atlas Copco DM45 HP өрмийн машинаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлэв.
  • Өмнөговь аймгийн Ухаа худгийн уурхайг түшиглэн МЕРА ХХК-ийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, агуулах, кэмпийн цогцолборыг ашиглалтад оруулав.
  • Тэсэлгээний ажил, үйлчилгээнд Orica компанийн Shot plus программ хангамжийг нэвтрүүлэв.
  • OUG ХХК байгуулагдав.

2012 он

  • Группын бүтцээс компани бүр бие даах бүтэц рүү шилжиж эхлэв.
  • Европын мэргэжилтнүүдтэй хамтран, МУ-ын иргэний агаарын тээврийн салбар болон нүүрсний уурхайд “Эрсдлийн үнэлгээ” хийв.
  • Байгууллагын хэмжээнд коксжих нүүрсний анхны экспортыг хийв.
  • Байгууллагын дотоод харилцаа холбооны уялдааг сайжруулах үүднээс Лотус нотус програм хангамжийг ашиглаж эхлэв.
  • Эко-тек ХХК байгуулагдав.

2013 он

  • Өмнөговь аймгийн, Цогт Цэций суманд “МЕРА” ХХК-ийн Т12 үйлдвэрт 230 хүний байрыг ашиглалтад оруулав.
  • Уулын чулуулгийг бутлан ангилах үйлдвэр ашиглалтад оруулав.
  • Байгууллагад KPI үнэлгээний системийг нэвтрүүлж эхлэв.
  • “Олборлолт” ХХК байгуулагдав.
  • MNS ISO стандартыг санхүү, даатгалын салбарт анх нэвтрүүлэв.
  • Бүтээгч ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэв.

2014 он

  • Ховд аймгийн Дарви сумын нутагт Моннис ХХК-ийн Хөшөөтийн уурхайн төслийн туслан гүйцэтгэгчээр сонгогдож, өрөмдлөг, тэсэлгээний ажлыг эхлүүлэв.
  • Сайн засаглалыг хөгжүүлэх үүднээс байгууллагын удирдах зөвлөлтэй болж, бодлогуудаа шинэчилэн найруулав.
  • Нефтийн бүтээгдэхүүний импорт эрхэлж эхлэв.
  • Тэсрэх бодис цэнэглэгч 20 дохь машин, Atlas Copco фирмийн DM-45 өрмийн машинуудаар авто паркаа өргөжүүлэв.
  • Иргэний орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж эхлэв.

2015 он

  • “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд тэсрэх материалын түүхий эдийн нийлүүлэлт хийх гэрээ байгуулав.
  • Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Тэсрэх материалын агуулахын байрыг ашиглалтад оруулав.
  • Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх Бизнесийн ёс зүйн дүрмээ шинэчлэв.
  • Бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулав.

2016 он

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайн цэвэр усны шугамын суваг шуудууны гэрээт гүйцэтгэгч “Заг инженеринг” ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг МЕРА ХХК гүйцэтгэж эхэллээ.