Удирдлагын мэндчилгээ

Аливаа байгууллага, нийгэм хүмүүсээс бүрддэг. Бидний амьдарч буй нийгэм, орчин нөхцөл хүний үйл ажиллагаанаас хамааран бүрэлдэн тогтож байна. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн бодлогыг онцгойлон анхаарч буй энэ цаг үед бид ч мөн байгууллагынхаа бодлого, алсын харааг эргэн харж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болоод өөрсдийн туулж өнгөрүүлсэн он жилүүдэд олж мэдсэн, суралцсан туршлага дээрээ үндэслэн стратегийн шинэчлэл, сайжруулалтыг хийж, хүн төвтэй буюу хүн, нийгэм, хүрээлэн буй орчны сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үзэл баримтлалыг тодорхойлон, улс орныхоо эдийн засгийн хөгжил, үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах хүсэл тэмүүллээр жигүүрлэн ажиллаж байна.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн бүхий л үйл ажиллагаандаа байнгын шинэчлэл, сайжруулалтыг хийж, цэвэр, тунгалаг, шударга, ил тод, ёс зүйтэй байх зарчмыг дээдлэн чанд баримталж ирсэн бөгөөд олон улсын түвшинд өрсөлдөж, хөгжихийн төлөө эрхэм хамт олон, хамтрагч, түншүүдтэйгээ хамтдаа хөдөлмөрлөн зүтгэж, олон улсад шалгарсан шилдэг техник, технлоги, стандартыг манлайлан нэвтрүүлэх замаар чанартай, итгэлтэй, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж ажилласны үр дүнд өдгөө бизнесийн салбар, зах зээлүүддээ өөрсдийн нэр хүнд, байр сууриа альхэдийнээ олж, бататган бэхжүүлээд байгаа билээ.

Цаашид ч бид сайн засаглал, нийгмийн хариуцлагын зарчим, олон улсын стандартуудыг иж бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгууллагынхаа нэгдсэн удирдлагын системүүдийг илүү боловсронгуй болгон сайжруулж, шийдвэр гаргалт, бизнесийн үйл ажиллагаагаа дэлхийн хөгжлийн чиг хандлага, цаг үе, зах зээлийн нөхцөл байдалтай илүү бодитой, хурдтай, мэдрэмжтэй байдлаар уялдуулан оновчтой болгож хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж, бидний ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт ажилтнууд хамт олон болоод эрхэм харилцагч, хамтрагч, түншүүддээ талархал илэрхийлж, та бүхнийхээ өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!



ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч

Т.ГАНТӨМӨР