“Очир Ундраа” ХХК нь үндсэн үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталгаажууллаа.
Зах зээлийн нөхцөл, бизнесийн байгууллагын өрсөлдөөн улам бүр нэмэгдэж буй орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах болон хэрэглэгч, худалдан авагч, хамтрагч түншүүдийн шаардлага, хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэх, дасан зохицох, хэрэглэгчдэд төвлөрсөн, тэдний эрх ашгийг хамгаалсан, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн компани болохоо бататгасан баярт мэдээг харилцагч, түншлэгч байгууллагууддаа дуулгахад таатай байна.
Цаашид бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлж, үнэнч түнш, бизнесийн найдвартай хамтрагч байхын төлөө чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллах болно.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл гарган ажилласан чанарын баг, компанийн хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.






БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго:

Бараа үйлчилгээ борлуулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай уул уурхайн болон бусад салбарын зах зээлийн судалгаа хийх, төр болон хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага
• Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, инженерийн чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн;
• Гадаад худалдаа, борлуулалт, гадаад харилцааны чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай;
• Худалдан авалт, хангамж, гадаад худалдаа, тендерийн үйл ажиллагааны онцлог, холбогдох хууль тогтоомжийн талаар өндөр мэдлэгтэй;
• Худалдааны гэрээ хэлцэл хийх, үнийн тохиролцоо хийх чадвартай
• Орон нутгийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, компанийн бараа худалдах, худалдан авах тендерийн материал бэлтгэж, тендерт орж байсан туршлагатай;
• Гаалийн бүрдүүлэлт, бараа хангамжийн судалгаа хийх чадвартай;
• Англи, хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;
• Багаар ажиллах, байгууллагын соёлд дасан зохицох чадвартай
• Ажлын гүйцэтгэл, хурд сайтай;
• Техникийн мэдлэгтэй байх;
• Нүүрс, ашигт малтмалын зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй, нүүрс экспортолж байсан бол давуу тал болно;