ол Улсын Засгийн газраас яамдын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тухайн салбар чиглэлийн тэргүүлэх бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан тухайн салбарын хөгжил, цар хүрээг таниулах үндсэн зорилготойгоор яамдын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээнүүдийг 2017 оны 05, 06 дугаар сард зохион байгуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Очир Ундраа Групп нь салбартаа тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болж Нийслэлийн Сүхбаатарын талбай дээр 2017 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй салбар компаниуд болох “Очир Ундраа” ХХК, “МЕРА” ХХК, “Олборлолт” ХХК, “Огоот” ХХК, “Эколожикал Текноложи” ХХК-уудын бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж идэвхтэй оролцлоо.
Тус өдөрлөгөөр “Очир Ундраа” Групп нь уул уурхайн салбарт хэр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж буй талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй томоохон төслүүд, зорилтот ажлууд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллийг иргэд, байгууллагуудын төлөөллүүдтэй хуваалцаж, үр дүнтэй, амжилттай оролцлоо.


Б.Батсүх