Очир Ундраа Группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг МЕРА Групп Coal Mongolia 2017 чуулга уулзалт, үзэсгэлэнд платинум спонсороор ивээн тэтгэж амжилттай оролцож байна.

Тус чуулга уулзалт нь 2017 оны 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээнд манай МЕРА группын компаниуд болох үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис үйлдвэрлэл, өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ явуулдаг МЕРА ХХК, уулын цулын олборлолт, ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг Олборлолт ХХК, химийн бодис болон уул уурхайн ашигт малтмал, түүхий эд, материалын тусгай тээврийн үйлчилгээ эрхэлдэг Огоот ХХК, кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлж буй Эколожикал Текноложи ХХК-иуд хамтран оролцож байна.


Эдгээр компаниуд маань нэгдсэн менежменттэйгээр “Уул уурхайн иж бүрэн үйлчилгээ” үзүүлж буй талаар өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан павилеоныг тохижуулан компаниудынхаа үйл ажиллагааг сурталчилсан тараах материалуудыг цогц байдлаар бэлтгэн тарааж сонирхсон оролцогчдод холбогдох мэдээллийг өгч, гадаад дотоодын төлөөлөгч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан амжилттай оролцож байна.

Мөн Группын ерөнхийлөгч Т.Гантөмөр байгууллагын одоогийн явуулж буй бизнесийн үйл ажиллагаанууд болон уул уурхайн иж бүрэн олборлолтын үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэрүүд болон тэдгээрийг түшиглэн цаашид нэмэлтээр ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уул уурхайн зориулалттай химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, материалын үйлдвэрүүдийн төслүүдийн талаар танилцуулж “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бидний шийдэл” сэдэвтэй илтгэл тавьж, панелистаар оролцож байгаа болно.

Та бүхэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coalmongolia.mn сайтаас хүлээн авах боломжтой.


Группын тухай

Очир Ундраа Групп нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү гэсэн салбаруудад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компаниудын нэг юм.

Манай байгуулага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 12 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.

Бид хамтдаа Монгол улсын нийт ард иргэд, үр удам, хойч үеийнхээ эрүүл энх, хангалуун сайхан аж төрөх амьдрал, ахуйн орчин, нөхцөлийг цогцлоох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг бүтээлцэхэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах нь бидний бизнесийн оршин тогтнох гол утга учир болсоор ирсэн.

Түүнчлэн бизнесийн хөгжлийн хувьд бид сайн засаглалтай, бизнесийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай иргэн-байгууллагыг бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт удирдлагын стандарт, техник технологийг улс орондоо нэвтрүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан хувь нэмрээ оруулж, хэрэглэгч, харилцагчиддаа олон улсад өрсөлдөхүйц сайн чанартай, өндөр үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг цаг ямагт эрхэмлэн байгууллагынхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Бид өнөөгийн болоод хэтийн хөгжил дэвшил, сайн сайхан байдлын төлөөх итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ нэгдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригоор жигүүрлэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хамт олноороо дамжуулан оновчтой удирдлага, зохион байгуулалт, шилдэг техник технологи ашиглалтыг хослуулсан өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй, чанартай, найдвартай, хариуцлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бизнесийн салбарууд, тэр дундаа уул уурхай, санхүүгийн үйлчилгээний зах зээлүүдэд хэрэглэгч, харилцагчдынхаа итгэл, талархлыг хүлээн, нэр хүнд, байр сууриа бэхжүүлээд багагүй хугацааг туулаад байна.

Бид удирдлага, зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагааныхаа чанар, стандарт, гүйцэтгэл, нийцлийн хяналт болон удирдлагын тогтолцоонуудыг олон улсын түвшинд хүргэж сайжруулах үүднээс чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль, хүрээлэн буй орчны удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг бизнесийн салбарууддаа тэргүүн ээлжинд нэвтрүүлсэн нь цаашид ч бизнесийн үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй, үр ашигтай байдлыг тасралтгүй сайжруулах, хариуцлагыг хамгийн өндөр түвшинд болгох чухал зорилтуудыг хангах үндсийг тавьж өгсөн.

Бид өнөөгийн бизнесийн орчин, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан байгууллагынхаа стратегийг шинэчилж дараах 5 хүчин зүйлс дээр төвлөрч ажиллахаар төлөвлөөд байна.


Бизнесийн үйл ажиллагаа





Байгууллагын стратеги

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тулгараад буй санхүү, эдийн засгийн хямрал нь цаашид ч 5-10 жилийн урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд, эдийн асгийн шинжээч, судлаачид мэдээлж байгаа билээ.

Дэлхийн зах зээл дээрх гол түүхий эдийн үнийн уналт, өндөр хөгжилтэй улс орнуудад явагдаж буй бодлогын шинэчлэлүүд, мөн хөгжиж буй болон түрэн гарч ирж буй эдийн засагтай улс орнуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд, бидний хөрш орон болох Хятадын эдийн засгийн удаашралтай байдал, олон улсын худалдааны эргэлт суларч байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын эрэлт суларсаар байна.

Түүнчлэн олон улсын түвшинд улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд эдийн засгийн бус шинжтэй буюу улс төрийн, геополитикийн болоод байгалийн гэсэн бусад хүчин зүйлс мөн нөлөөлж байна. Тухайлбал, дэлхий даяараа тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримталж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, нүүрсхүчлийн хийг бууруулан, уламжлалт нөөцийн оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, ногоон хөгжлийг эрчимтэй бий болгохоор нэгдэж бүх улс орон, нийгмийг уриалж байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Манай улс орны хувь олон улсын зах зээл дээрх түүхий эд, тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан гадаад эрэлт суларсаны улмаас нүүрсний олборлолт дээр давамгайлан суурилж буй эдийн засгийн гол хөтлөгч уул уурхайн салбарын үйлдвэрлэл, ашигт малтмалын экспорт буурсан, хөрөнгө оруулалтын орчин суларсан байдал, мөн улс төрийн тогтворгүй байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал зэрэг нь эдийн засгийн хүндрэлтэй, төсвийн дарамттай, мөнгөн урсгалын дутагдалтай, хаа сайгүй өрийн сүлжээ үүссэн хямралын нөхцөл байдлыг улам дордуулж, эдийн засгийн өсөлтийг буурахад нөлөөлж байгаа билээ.

Бид дэлхийн төдийгүй улс орны түвшинд байнгын хувьсан өөрчлөгдөж буй, энэхүү тодорхой бус зах зээлийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа хумихын оронд, тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж, оновчтой удирдлага, зохион байгуулалтыг хийж, хурдтай хариу үзүүлж, мэдрэмжтэй шийдвэр гаргах замаар хамт олон, харилцагч, хэрэглэгч, түншүүдийнхээ итгэл, сэтгэл, эрч хүч, урам зориг дээр түшиглэн энэ хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахаар хүчин зүтгэж байна.

Энэхүү сорилттой, хүнд нөхцөл байдал нь ихэнх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн нөхцөл байдалд нэн тэргүүнд нөлөөлж, тэр дундаа мөнгөн урсгалыг бууруулах байдлаар хамгийн ихээр илэрч байгаа билээ. Хэдий тийм боловч, бид хямралын нөхцөл байдал нь өөрөө эдийн засгийн мөчлөгийн дагуу зах зээлийг цэвэрлэж, шинэчлэх үүднээс явагддаг нэгэн давтамжит үе байдгийг санаж, 2014 оноос хойш байгууллагынхаа засаглал, бодлогыг сайжруулж, бүтэц, тогтолцоогоо шинэчлэн, төлөвлөлт, үйл ажиллагаагаа илүү оновчтой болгож, өртөг, зардлаа бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, тогтвортой байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээнүүдийг авч, эерэг үр дүн гаргаж, амжилттай ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна.

Бид байгууллагынхаа тогтвортой хөгжлийн тулгуур болсон дараах давуу талууд дээрээ үндэслэн хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, түншлэгч, хамтрагчиддаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох үр дүн, үр өгөөжийг хүргэж ажиллахыг зорьдог, түүнийгээ ч биелүүлдэгээрээ онцлог юм.




Бизнесийн үндсэн чиглэлүүд:

Бид дараах үндсэн чиглэлүүдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: