“Очир Ундраа” ХХК нь үндсэн үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталгаажууллаа.
Зах зээлийн нөхцөл, бизнесийн байгууллагын өрсөлдөөн улам бүр нэмэгдэж буй орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах болон хэрэглэгч, худалдан авагч, хамтрагч түншүүдийн шаардлага, хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэх, дасан зохицох, хэрэглэгчдэд төвлөрсөн, тэдний эрх ашгийг хамгаалсан, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн компани болохоо бататгасан баярт мэдээг харилцагч, түншлэгч байгууллагууддаа дуулгахад таатай байна.
Цаашид бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлж, үнэнч түнш, бизнесийн найдвартай хамтрагч байхын төлөө чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллах болно.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл гарган ажилласан чанарын баг, компанийн хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.






Г.Бүжин