МЕРА компани шинэ үйлдвэр ашиглалтад орууллаа

2018.03.14

Oчир Ундраа Группийн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг МЕРА компани нь Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр болох Т16 үйлдвэрийн үйл ажиллагаагаа 2018 оны 03 сарын 10-ний өдөр амжилттай эхлүүллээ. Тус үйлдвэр нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, SGS компанийн уурхайн талбайд үйл ажиллагаагаа явуулах юм. Энэхүү үйлдвэр нь Австрали улсын Орика компанийн технологийг монгол улсад нутагшуулж байгаагаараа онцлогтой бөгөөд уул уурхайн салбарын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан МЕРА компанийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.



Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн