МЕРА ХХК олон улсын “Directors of Industry” сэтгүүлд

2016.01.04

МЕРА ХХК-ийн Бизнес Хөгжлийн Газрын захирал Г.Жавхлантөгс дэлхийн олон оронд уншигчид, захиалагчидтай Сингапурын Directors of Industry сэтгүүлийн 2015 оны сүүлийн дугаарт ярилцлага өглөө. Г.Жавхлантөгс захирал ярилцлагандаа МЕРА ХХК-ийн өнгөрсөн хугацааны ололт амжилтууд нь мэргэшсэн ажилтнуудын мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэл болон бусад компаниудтай байгуулсан хамтын түншлэлтэй холбоотой байсныг дурдаад, цаашдаа инновацаар дамжуулан гадаад зах зээлд өрсөлдөхүйц компани болох зорилтынхоо тухай өгүүлсэн байна. Энэхүү ярилцлага нь манай компанийг гадаад зах зээл дээр сурталчлан таниулах эхний алхам боллоо.

Сэтгүүлийн цахим хувилбарыг: http://www.directorsoi.com/online-magazine/issue-1/#p=76 гэсэн холбоосоор орж үзнэ үү.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн