Монгол Улсын 2015 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр МЕРА ХХК шалгарлаа.

2016.04.26

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН–ийг өргөмжлөн шалгаруулдаг арга хэмжээ 15 дахь жилдээ болж байна.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.

Монгол Улсын 2015 оны ТОП 100 ААН-ийн жагсаалтад багтсан компаниуд Татвар, Орлого, Ажилчид, Хөрөнгө, Ашиг гэсэн 5 үзүүлэлт тус бүрээр танилцуулсан байна.

Энэхүү үзүүлэлтийг МЕРА ХХК нь тавар төлөлт, ажиллагсдын тоогоороо өмнөх оны үзүүлэлтээсээ урагшилсан сайн үзүүлэлттэй гарч уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний салбартаа дахин тэргүүлсэн байна.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн