Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвтэй хамтран ажиллав

2016.11.22

“Очир Ундраа ОМЗ” ББСБ нь Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвд нэн шаардлагатай байсан сүүлийн үеийн автоматижсан, хүчин чадал өндөр “Нэрмэл ус нэрэгч” тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус төвд ашиглаж байсан төхөөрөмж нь олон жилийн хэрэглээнээс элэгдэлд орж хуучирч, хүчин чадал нь хүрэхгүйгээс эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан ба манай хамт олон дээрх тоног төхөөрөмжийг шинэчлэн ард иргэдийн эрүүл мэндэд тус дэм болох, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжин ажиллалаа.

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв нь шүдний үзлэг, оношилогоо, эмчилгээг нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг заслын кабинетуудаар жилдээ 100,000-120,000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн улсын эмнэлэг юм.

Та бүхний энхийн төлөөх их үйлсэд амжилт хүсье.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн