“Олборлолт” ХХК болон “МЕРА” ХХК Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил үйлчилгээ болон өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээг үзүүлэхээр тендерт шалгарлаа.

2017.03.24

“Очир Ундраа” группын салбар компаниуд болох “Олборлолт” ХХК болон “МЕРА” ХХК нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай хамтран “Монгол Уурхайчид” түншлэлийн доор нэгдэн байгуулсан “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 2017 оны 01 дүгээр сард зарласан "Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх" тендерт амжилттай оролцлоо. Тендерийн багц 1 буюу “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил үйлчилгээ үзүүлэх” ажлын хувьд “Олборлолт” ХХК гэрээт олборлогчоор, “МЕРА” ХХК өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээг гүйцэтгэгчээр, багц 2 буюу “Таван толгойн ордын Цанхийн уурхайн нүүрсний агуулахаас тээврийн хэрэгсэлд ачилтын ажил гүйцэтгэх” ажлын хувьд “Олборлолт” ХХК гүйцэтгэгчээр тус тус шалгарав. Тендерт ялсантай холбогдуулан талууд Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил, үйлчилгээ үзүүлэх “Монгол Уурхайчид” түншлэлтэй хамтран ажиллах гэрээнд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Гэрээг баталгаажуулсантай холбогдуулан дээрх салбар компаниуд нь уулын ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Ийнхүү Очир Ундраа групп нь үндэсний хөрөнгө оруулалттай групп компанийн хувьд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордод уулын ажил, үйлчилгээг үзүүлэхээр шалгарч, олон жилийн туршид тогтвортой хамтран ажилласаар ирсэн “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай үргэлжлүүлэн хамтарч ажиллах болсондоо бид баяртай байна.

Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн