Очир Ундраа групп “Дэлхийн цагаан таягтаны өдөр”-т оролцов

2016.10.15

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр нь хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтаны өдөр” юм.

Монгол улсын хувьд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо/МХҮХ/-оос жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улсад 16,000 орчим хараагүй хүн байдгаас МХҮХ-ны гишүүдийн 90 гаруй хувь нь амьдралын нэн ядуу түвшинд амьдардаг байна.

Очир Ундраа группын хувьд бидний дэмжлэг туслалцаа хэрэг болсон зорилтот бүлгүүдэд өөрсдийн сэтгэл зүрх, боломжоороо дэмжиж ирсний нэг нь “Дэлхийн цагаан таягтны өдөр” юм.

Энэхүү өдөрлөгт саяхан Бразил улсын Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдсан зуны XV паралимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү оролцсон явдал нь бас нэгэн онцлох мэдээлэл байлаа.

Тэрээр “Очир Ундраа группынхаа хамт олонд нийт хараагүй иргэдийн өмнөөс болон мөн манай жүдо бөхийн харааны бэрхшээлтэй тамирчдын өмнөөс МХҮХ-той үргэлж хамтран ажилладаг та бүхэндээ маш их баярлалаа. Танай ажлын хамт олонд өндрөөс өндөр амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ