“Очир Ундраа” Групп уламжлал ёсоор Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан ажилтнуудынхаа бяцхан үрс, хүүхдүүдийг баярлууллаа

2017.06.01

Ажилтнууд бол аливаа байгууллагын хамгийн үнэ цэнэтэй орлуулшгүй баялаг билээ. Ажилтнуудын маань арыг авч явдаг хайртай гэр бүл, үр хүүхдүүд нь ажилтнуудын маань амар тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдлыг бий болгоход хамгийн чухал хүчин зүйлс байдаг. Түүнчлэн бидний бяцхан үрс, багачууд маань бидний ирээдүй хойч үеийн баталгаа, бидний сайн сайхан амьдралын утга учир, баяр баясал, аз жаргалын эзэд байдаг билээ.

Ийм ч учраас “Очир Ундраа” Групп нь байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа хайртай бяцхан үрс, хүүхдүүдэд бэлэг өгч, баярлуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд бид Хүүхдийн баяраар ажилтнуудынхаа нийт 932 хүүхдэд гарын бэлэг бэлдэж, гардуулан өглөө.

Эх орны минь баясгалант ирээдүй, эцэг эхийнхээ амин эрдэнэ болсон хүүхдүүддээ эрүүл энх, саруул сайхан өсч торниж, аз жаргал, инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ