Очир Ундраа ОМЗ ББСБ “1000 цүнх ба 1000 хүүхдийн инээд” аянд нэгдлээ

2016.08.30

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран “1000 цүнх challenge” аян зарлажээ. Тэд гишүүн ББСБ-уудынхаа хандиваар хотын захын дүүрэг, хороодын амжиргааны түвшнээс доогуур орлоготой, амьдралын боломж тааруу айл өрхийн 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.

Очир Ундраа ОМЗ ББСБ-ийн хамт олон ч гэсэн “1000 цүнх” аянд нэгдсэн бөгөөд энэхүү аяныг 2016.08.25-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед нэг ч гэсэн гэр бүлийн ачаанаас хөнгөлсөндөө бид бүхэн баяртай байна.

Энхрий бяцхан үрсдээ сурлага, бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ