Очир Ундраа 2016 спорт наадам зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо

2016.11.01

Очир Ундраа группын ээлжит спорт наадам 2016.10.27-30-ны өдрүүдийн хооронд Шатар, Дартс, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн 5 төрөлтөөр болж, шилдэг тамирчид, баг хамт олныг шалгарууллаа.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 19 багийн, 200 гаруй тамирчид буюу өмнөх жилүүдээс хамгийн их тамирчид оролцсон, Очир Ундраа ХХК үүсэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр дээр давхцсан зэрэг нь хамгийн гол онцлох үйл явдлууд байлаа. Мөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Олборлолт" ХХК, кэйтерингийн үйл ажиллагаа явуулдаг "Эколожикал Текноложи" ХХК, "Очир Ундраа" ХХК-ийн "Харуул хамгаалалтын алба"-ны баг тамирчид шинээр бий болж, өрсөлдөн чамгүй амжилтуудыг үзүүлэв.

Очир Ундраа 2016 спорт наадам маань тун өрсөлдөөнтэй, зөв, эрүүл хандлага, шударга уур амьсгал дор идэвхитэй оролцоотой сайхан болж өнгөрсөн бөгөөд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан, амжилт гаргасан баг тамирчдыг дор жагсаавал:

Ширээний теннисний эрэгтэй төрөлд:

Ширээний теннисний эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байр: Л.Амгалан, Практикал Даатгал ХХК

Хоёрдугаар байр: Т.Идэрзориг, МЕРА ХХК

Гуравдугаар байр: Г.Лхагва-Очир, Бүтээгч ХХК

Нэгдүгээр байр: Б.Загдсүрэн, Бүтээгч ХХК болон Олборлолт ХХК-ийн хамтарсан баг

Хоёрдугаар байр: Б.Мөнгөнтуяа, Огоот ХХК болон Очир Ундраа ОМЗ ББСБ-ийн хамтарсан баг

Гуравдугаар байр: А.Сүрэнхорлоо, Эколожикал Текноложи ХХК

Дартсын эрэгтэй төрөлд:

Дартсын эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байр: Г.Лхагва-Очир, Бүтээгч ХХК

Хоёрдугаар байр: О.Гантөмөр, Практикал Даатгал ХХК

Гуравдугаар байр: С.Чинзориг, МЕРА ХХК

Нэгдүгээр байр: Э.Ивгээл, Бүтээгч ХХК

Хоёрдугаар байр: С.Мандухай, МЕРА ХХК

Гуравдугаар байр: З.Билэгжаргал, Очир Ундраа ХХК

Шатарын эрэгтэй төрөлд:

Шатарын эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байр: Б.Даваацэрэн, Бүтээгч ХХК

Хоёрдугаар байр: Ү.Атарсайхан, Олборлолт ХХК

Гуравдугаар байр: Б.Батмагнай, МЕРА ХХК

Нэгдүгээр байр: н.Цэвээндулам, Практикал Даатгал ХХК

Хоёрдугаар байр: Г.Одонцэцэг, Эколожикал Текноложи ХХК

Гуравдугаар байр: Т.Цолмон, Олборлолт ХХК

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байр: МЕРА ХХК, Захиргаа, Авто тээврийн хэсэг

Хоёрдугаар байр: Очир Ундраа ХХК, Харуул хамгаалалтын алба

Гуравдугаар байр: МЕРА ХХК, Өрмийн хэсэг

Шилдэг эрэгтэй тоглогч: С.Отгонжаргал, Очир Ундраа ХХК, Харуул хамгаалалтын алба

Нэгдүгээр байр: Бүтээгч болон Олборлолт ХХК

Хоёрдугаар байр: Эколожикал Текноложи ХХК

Гуравдугаар байр: Практикал Даатгал ХХК

Шилдэг эмэгтэй тоглогч: Батзаяа, Эколожикал Текноложи ХХК

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байр: МЕРА ХХК, Өрмийн хэсэг

Хоёрдугаар байр: Очир Ундраа ХХК болон Интелликом ХХК-ийн хамтарсан баг

Гуравдугаар байр: Практикал Даатгал ХХК

Шилдэг эрэгтэй тоглогч: н.Амарбаясгалан, МЕРА ХХК, Өрмийн хэсэг

Нэгдүгээр байр: Практикал Даатгал ХХК

Хоёрдугаар байр: Огоот ХХК болон Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамтарсан баг

Гуравдугаар байр: Бүтээгч болон Олборлолт ХХК

Шилдэг эмэгтэй тоглогч: Э.Туул, Практикал Даатгал ХХК


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ