Салютын тухай

САЛЮТ – нэрний тухай

Салютыг нэвтэрхий тольноос харвал дараах утгыг илэрхийлж байна.

SALUTE (нэр үг)

Нэр үгний хувьд SALUTE нь 3 утгатай:

  1. Үйлдлээр хүндэтгэл үзүүлэх, эелдэг харилцах
  2. Цэргийн албан ёсны хүндэтгэл үзүүлэх хэлбэр
  3. Эелдэг үгсээр мэндлэх, гараа алдлах, малгайгаа авах зэрэг мэндчилгээний нэг хэсэг

Жич: SALUTE хэмээх үгийг нэр үгээр хэрэглэх нь ховор байдаг.

SALUTE (үйл үг)

Үйл үгний хувьд SALUTE нь 6 утгатай:

  1. Ерөөл өргөх
  2. Нөхөрсөг мэндчилгээ
  3. Сайшаах
  4. Онцгойлон авч үзэх
  5. Нас барсан цэрэгт хүндэтгэл үзүүлэх
  6. Цэрэг дайны холбогдолтойгоор ёслох /баруун гараа малгайны харалдаа барих/

МЭ 1300-аад оны үед латинаар Salutare буюу “мэндчилэх” гэсэн үгийг хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь “Эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөх” гэсэн утгатай.

Харин 1582 оноос цэрэг дайны холбогдолтой ажиллагаанд хэрэглэж эхэлсэн бөгөөд хүндэтгэлээ илэрхийлэх үүднээс ёслолын буудлага хийх, туг өргөх утгаар илэрхийлэгдэж эхэлсэн байна.

Салютын үүсэл, хөгжил

Түүхээс харвал Хятадын нэгэн тогооч хоол хийж байхдаа гал дээрээ санамсаргүй байдлаар шүү асгасан нь маш сонирхолтой галын дөл, очыг үүсгэсэн бөгөөд дарьны найрлагад ордог энэхүү шүүг заримдаа давсыг амт оруулахад хэрэглэдэг байжээ. Эрт цагаас хойш нүүрс, хүхэр зэрэг дарьны найрлагад ордог зүйлсээр гал гаргадаг байсан. Гэтэл эдгээр нь нийлж шатахаараа ер бусын гоёмсог дөл гаргасан бөгөөд харин хулсан хоолойд орохоороо дэлбэрч байжээ.

Энэхүү шинэ нээлт нь 2000 жилийн өмнө тохиосон бөгөөд харин салют хийх санаа нь 960-1279 оны үеийн Хятадын Хунань мужийн Лю Ян хотын ойролцоо амьдарч байсан лам Ли Тианаас гарчээ. Шинэ оны эхэнд муу ёрын сүнсийг айлгаж, хөөх зорилгоор хулсанд дарь дүүргэн анхны салютыг бүтээсэн байна.

15-р зууны үеэс салют нь цэргийн ялалтын баяр, хурим зэрэг баяруудад хэрэглэгдэж заншсан байдаг. Хятадад үүссэн гэх энэхүү түүхийг хүмүүс сайн мэддэг ч салютыг Энэтхэг ч юм уу Араб-д бас анх үүссэн байх магадлалтай гэж үздэг.

Салютын талаарх сонирхолтой баримтууд

  1. Салютыг 2000 жилийн өмнө Хятад улсад анх нээсэн
  2. Хятад улс нь салютыг үйлдвэрлэгч экспортлогч, хамгийн том улс бөгөөд нийт салютны 90%-ийг дангаараа нийлүүлдэг.
  3. 1240 онд Арабчууд дарийг хэрэглэж эхэлсэн байна.
  4. 1486 онд Англи улсад хамгийн анхны салютыг 7-р Хэнри хааны хуриман дээр буудуулж байжээ.
  5. Салютыг баяр ёслол, муу ёрын сүнсийг зайлуулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг.
  6. Швейцарь улсын Cailler шоколадны үйлдвэр дэлхийн хамгийн том буюу 3 метрийн өндөр, 1.5 метрийн диаметртэй, 60 кг шоколадан салютыг 2002 оны Шинэ жилийн баяраар Цюрих хотод хийсэн байна.
  7. Салют нь амьтдад тийм ч таатай байдаггүй. Салютыг буудуулж байх үед нохой, муураа гэртээ байлгах нь зөв.
  8. 2010 онд Португалд анхны хамгийн том буюу 13 кг салютан пуужинг үйлдвэрлэж ашигласан байна.
  9. Элизабет хатан хаан салютыг хамгийн их таашаадаг байсан бөгөөд тэрээр хамгийн сайн салютыг хийсэн хүнд “Английн галын мастер” өргөмжлөлийг санаачилсан.
  10. Салютыг Японоор “Hanabi” гэдэг бөгөөд энэ нь “галан цэцэг” гэсэн үг.
  11. Хэт өндрийн салют нь 200м хүртэл өндөрт гардаг ч пуужин салют нь 150 миль цаг /241.402кмц/-ийн хурдтай байдаг байна.
  12. 2006 онд Португал улс дэлхий дээр хамгийн их буюу 66,326 ширхэг хэт өндрийн салютыг буудуулсан.
  13. Европ тивдээ Итали улс нь салютны тал дээр хамгийн чадварлаг, мэргэжлийн улс ажээ. Тэд хамгийн анх хэт өндрийн салютыг ёс журмын дагуу угсарч, суурилуулан буудуулсан байна.
  14. Европ тивд жил болгон зохион байгуулдаг хамгийн том салютны арга хэмжээ нь Шотландын Эдинбург хотын Олон улсын фестивал билээ.
  15. Анхандаа салют нь шар, цагаан гэсэн хоёр л өнгөтэй байсан бөгөөд өөр төрлийн давс нэмсэнээр хөгжлийнхөө дунд шатанд шинэ өнгийг гаргаж ирсэн. Гаргахад хамгийн хэцүү өнгө нь цэнхэр.