Тээвэр, логистикийн үйлчилгээ

Огоот ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр хими, хүнс, хүнд машин механизм, барилгын материалын тээвэр
  • Уул уурхайн ачилт, тээвэрлэлт
  • Хүн тээвэр
  • Засвар, техникийн үйлчилгээ

Тэсрэх материалтай харьцах эрх бүхий жолооч, хяналтын ажилтан, дотоодын цэргийн хамгаалалтын дор, батлагдсан маршрутаар сансрын хөдөлгөөнт холбооны утас болон GPS-ээр тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслүүдээр түргэн шуурхай, аюул осолгүй, найдвартай тээвэрлэж байна.

Бид FAW маркийн 45 тоннын даацтай, чиргүүлтэй автомашин, 40-60 тоннын даацтай трэйлер, 20 болон 40 тоннын чингэлэг тээвэрлэх зориулалтын чиргүүл, 46 тонн шатахуун тээвэрлэх авто цистерн, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх хөргөгчтэй автомашин, 40 тоннын даацтай өөрөө буулгагч, тэсэлгээний цооног түгжигч автомашин, уул уурхайн бага оврын техник тоног төхөөрөмж зэрэг техникүүдээр аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, сургаж мэргэшүүлсэн, тухайн ангиллаар олон жил ажилласан, туршлагатай, тэсрэх материалтай харьцах чиглэлээр суралцаж, мэргэшсэн жолооч нараар үйлчилж байна.



Засвар үйлчилгээ

Бид өөрсдийн үйлчилгээг иж бүрэн засвар үйлчилгээтэйгээ хариуцдаг.

Мэргэжлийн чадварлаг засварын механик инженерүүд, автомашины хөдөлгүүр, агрегатын засварчид, авто цахилгаанчин, цахилгаан болон хийн гагнуурчин зэрэг мэргэжлийн ажилтнууд энэ хэсэгт хамаарах бөгөөд засварын иж бүрэн багаж тоног төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон засварын газарт техник хэрэгслийн ээлжит үзлэг шалгалтыг хийж, гэмтлийг түргэн хугацаанд оношлон засварлаж байна. Мөн тээврийн замд гэмтэл саатал гарсан тохиолдолд засварын бүрэн тоноглолтой явуулын үйлчилгээний машин, засварын баг дуудлагаар очин ажиллаж, ачаа тээврийн үйлчилгээг доголдолгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд өөрийн агулахад сэлбэг материалыг 6 сараас 1 жилийн нөөц хадгалж ажиллаж байна.