"Эрсдэлгүй Ирээдүй" сайн үйлсийн аян

2016.09.02

Практикал Даатгал ХХК маань 2016 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд “Эрсдэлгүй Ирээдүй” сайн үйлсийн аяныг орон даяар өрнүүлж уг аяныхаа хүрээнд орон нутгийн нийт салбарууддаа 15-30%-ийн онцгой хямдралыг зарласан билээ. Бид иргэдийн дунд “Эрсдэлгүй Ирээдүй” challenge зарласан бөгөөд хийлгэсэн даатгал бүрээс нь 100₮-ийг “Эрсдэлгүй Ирээдүй” хандивын санд хуримтлуулж уг хуримтлалаараа дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:


1. Улаан бурхан өвчний эсрэг хамтдаа

Практикал Даатгал ХХК-ийн ажилтнууд нэгдэж нэг өдрийн цалингаа Улаан бурхан өвчинтэй тэмцэж буй бяцхан үрсэд хандивлалаа. Уг хандивын хүрээнд бид Улаан бурхан өвчинтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг авч "Халдварт өвчин судлалын үндэсний төв"-ийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. Мөн “Эрсдэлгүй ирээдүй” хандивын сангийн төсвөөс эм тариа худалдан авч ХӨСҮТ-д хандив өглөө.

2. "Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу Тайж нийгэмлэг"-тэй хамтран ажиллаа

Практикал Даатгал ХХК "Эрсдэлгүй Ирээдүй" сайн үйлсийн аяныхаа хүрээнд "Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн Заюу Тайж нийгэмлэг"-д тусламжийн гараа сунгалаа. "Заюу Тайж" нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара буюу та бидний хэлж заншсанаар Тамара эмээ нь 15 гаруй жилийн турш ядуурлын хамгийн доод түвшингийнхэн болох орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, хооллож ундлах, улмаар орон байртай болгох ажлыг Монголд анх эхлүүлсэн бөгөөд тасралтгүй ажилласаар өнөөг хүрчээ.
Тамара эмээ нь нэн ядуу эцэг эхчүүдэд бага ч болов тусламж үзүүлж амьдралыг нь дээшлүүлэх зорилт тавин ажилладаг бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд тэднийг төр нийгэмтэй холбон ажлын байртай болгох, хувийн үйлдвэрлэл, бичил бизнестэй болж чадахуйц хөрөнгийн эх үүсвэр зээлийг өөрийн хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч өгөх, хамтарсан хоршоолол нөхөрлөл байгуулахад нь туслах зэрэг тодорхой ажлуудыг хийж үүний үр дүнд нэн ядуу өрхийн тоонд хэдийнээ багтаад байсан 10 гаруй өрхийн 100 орчим хүн хөл дээрээ баттай зогсон эсгий эдлэл, Монгол гутлын үйлдвэрлэл, жижиг бизнес эрхэлж эдүгээ өөрсдийгөө төдийгүй өөр хүмүүсийг ч ажлын байраар ханган ажиллаж амьдарч байна.
Мөн Тамара эмээ болон Заюу Тайж нийгэмлэгийн ойрын зорилго нь гудамжинд зүй бусаар нас барж буй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд зориулсан халамжийн газар барих бөгөөд ард түмний хандив тусламжаар барилгын ажлаа эхлүүлээд байгаа юм байна.
Практикал Даатгал ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагаа байнга ухамсарлаж сар бүр нийгэмрүү чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулдаг билээ. Энэ удаад бид "Заюу Тайж" нийгэмлэгийн дэргэдэх халамжийн газрын барилгын хөрөнгө босгох тоглолтыг ивээн тэтгэж, "Монгол Бөхийн Өргөө"-нд болох хандивын тоглолтын 1 өдрийн түрээсийн гэрээ байгуулах төсвийг хандивлалаа.

3. Сонсголгүй иргэд болон тэдний энхрий бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулж өглөө

Практикал Даатгал ХХК нь Монголын дүлий иргэдийн үндэсний холбоотой байнгын хамтын ажиллагаатай байдаг билээ. Мөн жил бүрийн Эх Үрсийн баяраар Монголын дүлий иргэдийн үндэсний холбоотой хамтран сонсголгүй иргэдийн хүүхдүүд болон, сонсголгүй хүүхдүүдэд зориулан өдөрлөг зохион байгуулж дуу, бүжиг, зураг гэх мэт тэмцээн уралдааныг зохион байгуулж бэлэг гардуулдаг сайхан уламжлалтай. Уламжлал ёсоор энэ жил бид "Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо"-ны сонсголгүй иргэд болон тэдний энхрий бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлгийг нь гардуулж өглөө.

4. Ялагдашгүй аварга Б.Мөнхжин

Энэ 7-р сард “Даамы Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2016” нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон спортын мастер Б.Мөнхжин алтан медаль авч эх орныхоо нэрийг гаргасан билээ. Бид “Эрсдэлгүй ирээдүй” аяныхаа хүрээнд урлаг спортыг дэмжин ажилласан бөгөөд Б.Мөнхжингийн тоглолтын зардалыг ивээн тэтгэж ажиллаа. Б.Мөнхжин нь өнгөрсөн 2015 онд Узбекистан улсын Ташкент хотноо болсон "Даамын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2015"-д амжилттай оролцож алтан медаль авч байсан туршлагатай бөгөөд тэрхүү тэмцээнд мөн л бид зардалыг нь ивээн тэтгэж байсан юм. Итгэл алддаггүй, ялагдашгүй Б.Мөнхжин дүүдээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн