“Очир Ундраа” ХХК нь үндсэн үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталгаажууллаа.
Зах зээлийн нөхцөл, бизнесийн байгууллагын өрсөлдөөн улам бүр нэмэгдэж буй орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах болон хэрэглэгч, худалдан авагч, хамтрагч түншүүдийн шаардлага, хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэх, дасан зохицох, хэрэглэгчдэд төвлөрсөн, тэдний эрх ашгийг хамгаалсан, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн компани болохоо бататгасан баярт мэдээг харилцагч, түншлэгч байгууллагууддаа дуулгахад таатай байна.
Цаашид бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлж, үнэнч түнш, бизнесийн найдвартай хамтрагч байхын төлөө чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллах болно.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл гарган ажилласан чанарын баг, компанийн хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.






2011 он

  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Компанийн нийгмийн хариуцлага”-ын үзүүлэлтээр тэргүүлж “Манлай-20”-д багтав.
  • Тэсэлгээний үйлчилгээгээ өргөжүүлэн чичирхийллийн тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан детонатор импортлож, түүгээр анхны тэсэлгээгээ хийв.
  • Atlas Copco DM45 HP өрмийн машинаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлэв.
  • Өмнөговь аймгийн Ухаа худгийн уурхайг түшиглэн МЕРА ХХК-ийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, агуулах, кэмпийн цогцолборыг ашиглалтад оруулав.
  • Тэсэлгээний ажил, үйлчилгээнд Orica компанийн Shot plus программ хангамжийг нэвтрүүлэв.
  • OUG ХХК байгуулагдав.