х орны хөгжлийн үндэс нь элэг бүтэн, сэтгэл хангалуун гэр бүл байдаг билээ. Очир Ундраа Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон ажил хийж хэрэгжүүлдгийн нэг нь жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг баярлуулдаг явдал билээ.

Энэ жилийн хувьд бид бүхэн хүүхдийн баяраар ажилтнуудынхаа нийт 1144 хүүхдэд гарын бэлэг бэлдэж, гардуулан өглөө. “Жил бүр бид бүхэнд анхаарч, бидний хүүхдүүдийг баярлуулж байдаг байгууллагын захиргаа, нийт удирдлагууддаа баярлаа” хэмээн ажилтан бүр сэтгэл хангалуун талархлын үг хэлж байсныг сонсоход таатай байлаа. Мөн Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зүгээс жил бүр хүүхдийн баярыг угтаж бяцхан үрсийн дунд гар зургийн уралдаан зарладаг уламжлалтай бөгөөд уралдаанд зураг зурж ирүүлсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгч, хичээл сурлагын өндөр амжилт хүслээ.

Бид бүхэн цаашдаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дан ганц бэлэг гардуулаад зогсохгүй хүүхдийн ирээдүйн сайхан сайханд чиглэсэн олон олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Алдрай бяцхан үрс минь хүүхдийн баяраар аав ээж, ахан дүүс, найз нөхдийнхөө хамтаар инээд баясал, аз жаргалаар халгин цалгин сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй.


2013 он

  • Өмнөговь аймгийн, Цогт Цэций суманд “МЕРА” ХХК-ийн Т12 үйлдвэрт 230 хүний байрыг ашиглалтад оруулав.
  • Уулын чулуулгийг бутлан ангилах үйлдвэр ашиглалтад оруулав.
  • Байгууллагад KPI үнэлгээний системийг нэвтрүүлж эхлэв.
  • “Олборлолт” ХХК байгуулагдав.
  • MNS ISO стандартыг санхүү, даатгалын салбарт анх нэвтрүүлэв.
  • Бүтээгч ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэв.