МЕРА компанийн Налайх салбарт байрлах Т11 үйлдвэр нь 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

МЕРА компанийн хамт олон Монгол улсад анх удаа импортыг орлох бүтээгдэхүүн болох өдөөгч тэсрэх бодис үйлдвэрлэх Т14 төслийг амжилттай хэрэгжүүлж, Налайх салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсад шинэ техник, технологийг нутагшуулж, гадагш чиглэсэн валютын урсгалыг багасган, эх орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах юм.

T14 Өдөөгч тэсрэх бодис үйлдвэрлэх төслийг амжилттай хэрэгжүүлж буй МЕРА компанийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.






2015 он

  • “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд тэсрэх материалын түүхий эдийн нийлүүлэлт хийх гэрээ байгуулав.
  • Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Тэсрэх материалын агуулахын байрыг ашиглалтад оруулав.
  • Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх Бизнесийн ёс зүйн дүрмээ шинэчлэв.
  • Бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулав.