Очир Ундраа Группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг МЕРА Групп Coal Mongolia 2017 чуулга уулзалт, үзэсгэлэнд платинум спонсороор ивээн тэтгэж амжилттай оролцож байна.

Тус чуулга уулзалт нь 2017 оны 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээнд манай МЕРА группын компаниуд болох үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис үйлдвэрлэл, өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ явуулдаг МЕРА ХХК, уулын цулын олборлолт, ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг Олборлолт ХХК, химийн бодис болон уул уурхайн ашигт малтмал, түүхий эд, материалын тусгай тээврийн үйлчилгээ эрхэлдэг Огоот ХХК, кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлж буй Эколожикал Текноложи ХХК-иуд хамтран оролцож байна.


Эдгээр компаниуд маань нэгдсэн менежменттэйгээр “Уул уурхайн иж бүрэн үйлчилгээ” үзүүлж буй талаар өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан павилеоныг тохижуулан компаниудынхаа үйл ажиллагааг сурталчилсан тараах материалуудыг цогц байдлаар бэлтгэн тарааж сонирхсон оролцогчдод холбогдох мэдээллийг өгч, гадаад дотоодын төлөөлөгч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан амжилттай оролцож байна.

Мөн Группын ерөнхийлөгч Т.Гантөмөр байгууллагын одоогийн явуулж буй бизнесийн үйл ажиллагаанууд болон уул уурхайн иж бүрэн олборлолтын үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэрүүд болон тэдгээрийг түшиглэн цаашид нэмэлтээр ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уул уурхайн зориулалттай химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, материалын үйлдвэрүүдийн төслүүдийн талаар танилцуулж “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бидний шийдэл” сэдэвтэй илтгэл тавьж, панелистаар оролцож байгаа болно.

Та бүхэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coalmongolia.mn сайтаас хүлээн авах боломжтой.


2016 он

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайн цэвэр усны шугамын суваг шуудууны гэрээт гүйцэтгэгч “Заг инженеринг” ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг МЕРА ХХК гүйцэтгэж эхэллээ.