Очир Ундраа групп нь байгуулагдсан цагаас эхлэн уул уухайн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулалттай групп компани бөгөөд одоогоор тус салбарт 600 гаруй хүн ажиллаж байна. Бид бүхэн уул уурхайн салбарт иж бүрэн, цогц ажил үйлчилгээ үзүүлдэгээр онцлогтой.
Тус групп нь 2002-2005 онуудад Зоолуухарын алтны шороон ордод геологи-хайгуулын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэснээр геологи-хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Манай компанид мэргэжлээрээ олон жил ажилласан, стратегийн ач холбогдол бүхий томоохон геологи хайгуулын төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нарийн мэргэшсэн геологичид, дадлага туршлагатай уул уурхайн инженерүүд, хайгуулын өрөмдлөгийн мэргэшсэн мастер операторууд ажиллаж байна.
Бид бүхэн уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн тэлж, зах зээлдээ тэргүүлэгч байр суурь эзэлсэн Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг болсон байна.
Мөн бид бүхэн уул уурхайн салбарт олборлолтын ажил үйлчилгээ, техникийн нөхөн сэргээлт, авто зам барих ажил үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд хэрэглэгч, харилцагчдад хамгийн өндөр үр дүн, гүйцэтгэл, үнэ цэнэ, бүтээмжийг хүргэн ажилладаг. Мөн химийн бодис, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр аюулгүй, найдвартай тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон 2010 оноос уул уурхай, зам барилгын салбарын кэмп, катерингийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 120 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай гэр кэмпийг барьж байгуулан, 2012 онд 230 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай 2 давхар амрах байр бүхий үйлчилгээний цогцолбор барилга, байгууламжийг нэмж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, биологийн нөхөн сэргээлт, кэмп, катерингийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан үзүүлж, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын удирдлагын стандартад нийцсэн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.