-
10 дугаар сарын 30-ны өдөр “Очир Ундраа” ХХК байгуулагдаж УИД-ийн 6-р давхарт үйл ажиллагаагаа эхлүүлэв.
-
Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйл, Зарчим тодорхойлов.
-
Анхны тушаал, дүрэм журам боловсруулж гаргав.
-
Анхны сэлбэг материал нийлүүлэх тендерт шалгарч, амжилттай хэрэгжүүлэв.

-
Мэдээ мэдээлэл
-
Нээлттэй ажлын байр
Timeline
-
-
-
МЕРА ХХК байгуулагдав.
-
Монгол улсын томоохон уурхайнуудад зориулж тос, тослох материал, шүүр, аккумулятор, дугуй, канат, кабель, шүд, коронка нөөцөлж, нийлүүлж эхлэв.
-
-
-
Очир Ундраа Инвест ХЗХ байгуулагдав.
-
CAT брэндийн 2,000,000 ам.долларын сэлбэг, материал нийлүүлэх тендерт шалгарч, нийлүүлэв.
-
ОХУ-ын уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлийн “Уралмаш” “Ижорские заводы”үйлдвэрүүдийн нэгдэл ОМЗ корпорацийн Монгол дахь төлөөлөгч боллоо.
-
Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарав.
-
Дархан Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын хөндийд геологи, хайгуулын ажил эхлэв.
-
-
-
“Карпинский машиностройтельный завод”-ын албан ёсны төлөөлөгч боллоо.
-
“Чеховский завод энергетического машиностороения”-ын албан ёсны төлөөлөгч болов.
-
Komatsu брэндийн сэлбэг материалыг Монголд нийлүүлэв.
-
Огоот ХХК байгуулагдав.
-
“Очир Ундраа Даатгал” ХХК байгуулагдав.
-
-
-
Холбоо мэдээллийн чиглэлээр “Интелликом” ХХК байгуулагдав.
-
Монгол улсын татварын ерөнхий газрын “Найдвартай төлөгчөөр”-өөр шалгарав.
-
МҮХАҮТ-ын гишүүнээр элсэв.
-
Улсын баяр наадмын салютын ёслолын буудлагыг амжилттай гүйцэтгэв.
-
Дундговь, Өвөрхангай аймгуудад шилэн кабель суурилуулах ажил хийв.
-
ОХУлсаас БНХАУ руу анхны ре-экспортыг хийв.
-
-
-
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэллээ.
-
МЕРА ХХК Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмрийн хүдрийн ордод “Бэрэн” группын захиалгаар тэсэлгээ хийв.
-
Очир Ундраа ХХК байгуулагдсаны 5 жилийн ой болов.
-
Дархан Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын алтны шороон ордыг эзэмших зөвшөөрлийг 30 жилээр байгуулав.
-
Геологи, хайгуулын ажил бүрэн дуусч, улсын нөөцөд батлуулж, ашиглалтад хүлээлгэж өгөв.
-
Очир Ундраа Даатгал ХХК менежмент, бүтцийн өөрчлөлт хийн, оноосон нэрээ “Практикал Даатгал” болгон өөрчиллөө.
-
-
-
Монгол улсад анх удаа бие дааж АНУ-ын тоног төхөөрөмж, технологи бүхий тэсрэх бодисын Т11 үйлдвэр, агуулахын цогцолборыг Нийслэлийн Налайх дүүрэгт өөрийн зохиосон стандарт, төслийн дагуу ашиглалтанд оруулав.
-
“Шилдэг дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренёр” болов.
-
-
-
Багануур ХК-ийн уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулж АНУ-д үйлдвэрлэсэн тусгай тоноглолын 3ш Sterling автомашинаар үйлчилж эхлэв.
-
Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис Аянга-Х-г үйлдвэрлэж эхлэв.
-
“Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлэгч Энтрепренёр” болов.
-
“МЕРА” ХХК Тэсэлгээчдийн нэгдсэн семинарыг амжилттай зохион байгуулав.
-
-
-
МЕРА ХХК “Саусгоби сэндс” ХХК-тай тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, VII сараас үйл ажиллагаагаа эхлэв.
-
Өрөмдлөгийн үйл ажиллагааг үйлчилгээ, операторын чиглэлд анх удаа тэсэлгээний ажил, үйлчилгээтэй хослуулан байгуулав.
-
Оюу Толгой ХХК-д бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хийв.
-
“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д автозамын ажил гүйцэтгэв.
-
-
-
Усанд тэсвэртэй энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэллээ.
-
Япон улсын “Фурукава Рок Дрилл” ХХК-ийн албан ёсны төлөөлөгч боллоо.
-
МЕРА ХХК Дархан уул аймгийн Төмөр толгойн төмрийн хүдрийн орд газарт өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлж эхлэв.
-
МЕРА ХХК үйл ажиллагаандаа “Фурукава Рок Дрилл” фирмийн өрмийн машин нэвтрүүллээ.
-
Группын хэмжээнд санхүүгийн шинэ програм нэвтрүүллээ.
-
“Энержи Ресурс Майнинг” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхайд тэсрэх материал нийлүүлж, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлж эхлэв.
-
-
-
EBRD банкны ТАМ хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээг авлаа.
-
Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний орд газарт өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлж эхэллээ. Өсөлт ХХК байгуулагдав.
-
“Багануур” ХК-д ЭКГ-10 цахилгаан экскаватор угсарч хүлээлгэн өглөө.
-
Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүллээ.
-
“Огоот” ХХК-д менежмент бүтцийн өөрчлөлт хийн, үйл ажиллагааны чиглэлдээ авто тээврийн үйлчилгээг нэвтрүүлэв.
-
“Очир Ундраа” ХХК байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
-
-
-
Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Компанийн нийгмийн хариуцлага”-ын үзүүлэлтээр тэргүүлж “Манлай-20”-д багтав.
-
Тэсэлгээний үйлчилгээгээ өргөжүүлэн чичирхийллийн тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан детонатор импортлож, түүгээр анхны тэсэлгээгээ хийв.
-
Atlas Copco DM45 HP өрмийн машинаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлэв.
-
Өмнөговь аймгийн Ухаа худгийн уурхайг түшиглэн МЕРА ХХК-ийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, агуулах, кэмпийн цогцолборыг ашиглалтад оруулав.
-
Тэсэлгээний ажил, үйлчилгээнд Orica компанийн Shot plus программ хангамжийг нэвтрүүлэв.
-
OUG ХХК байгуулагдав.
-
-
-
Группын бүтцээс компани бүр бие даах бүтэц рүү шилжиж эхлэв.
-
Европын мэргэжилтнүүдтэй хамтран, МУ-ын иргэний агаарын тээврийн салбар болон нүүрсний уурхайд “Эрсдлийн үнэлгээ” хийв.
-
Байгууллагын хэмжээнд коксжих нүүрсний анхны экспортыг хийв.
-
Байгууллагын дотоод харилцаа холбооны уялдааг сайжруулах үүднээс Лотус нотус програм хангамжийг ашиглаж эхлэв.
-
Эко-тек ХХК байгуулагдав.
-
-
-
Өмнөговь аймгийн, Цогт Цэций суманд “МЕРА” ХХК-ийн Т12 үйлдвэрт 230 хүний байрыг ашиглалтад оруулав.
-
Уулын чулуулгийг бутлан ангилах үйлдвэр ашиглалтад оруулав.
-
Байгууллагад KPI үнэлгээний системийг нэвтрүүлж эхлэв.
-
“Олборлолт” ХХК байгуулагдав.
-
MNS ISO стандартыг санхүү, даатгалын салбарт анх нэвтрүүлэв.
-
Бүтээгч ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэв.
-
-
-
Ховд аймгийн Дарви сумын нутагт Моннис ХХК-ийн Хөшөөтийн уурхайн төслийн туслан гүйцэтгэгчээр сонгогдож, өрөмдлөг, тэсэлгээний ажлыг эхлүүлэв.
-
Сайн засаглалыг хөгжүүлэх үүднээс байгууллагын удирдах зөвлөлтэй болж, бодлогуудаа шинэчилэн найруулав.
-
Нефтийн бүтээгдэхүүний импорт эрхэлж эхлэв.
-
Тэсрэх бодис цэнэглэгч 20 дохь машин, Atlas Copco фирмийн DM-45 өрмийн машинуудаар авто паркаа өргөжүүлэв.
-
Иргэний орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж эхлэв.
-
-
-
“Шивээ Овоо” ХК-ийн уурхайд тэсрэх материалын түүхий эдийн нийлүүлэлт хийх гэрээ байгуулав.
-
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Тэсрэх материалын агуулахын байрыг ашиглалтад оруулав.
-
Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх Бизнесийн ёс зүйн дүрмээ шинэчлэв.
-
Бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулав.
-
-
-
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайн цэвэр усны шугамын суваг шуудууны гэрээт гүйцэтгэгч “Заг инженеринг” ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг МЕРА ХХК гүйцэтгэж эхэллээ.
-