
-
Группийн тухай товчхон
-
Мэдээ мэдээлэл
-
Нээлттэй ажлын байр
Төсөл

Эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т16 үйлдвэр
Манай хамт олон Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр болох Т16 үйлдвэрийн үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Тус үйлдвэр нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, SGS компанийн уурхайн талбайд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү үйлдвэр нь Австрали улсын Орика компанийн технологийг монгол улсад нутагшуулж байгаагаараа онцлогтой.
Дэлгэрэнгүй    
Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 үйлдвэр
Тэсрэх материал үйлдвэрлэж, өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг МЕРА компанийн хамт олон дахин нэг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх Т15” төслийг дэлхийн тэргүүлэх технологиудын жишиг болсон Аустин детонатор компанийн тоног төхөөрөмж, технологиор Налайх салбартаа амжилттай хэрэгжүүлж дууслаа. МЕРА компанийн ажилчид Аустин Детонатор ком...
Дэлгэрэнгүй    
Өдөөгч тэсрэх бодис үйлдвэрлэх Т14 үйлдвэр
Монгол улсад анх удаа импортыг орлох бүтээгдэхүүн болох өдөөгч тэсрэх бодис үйлдвэрлэх Т14 төслийг 2017 онд амжилттай хэрэгжүүлж, Налайх салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсад шинэ техник, технологийг нутагшуулж, гадагш чиглэсэн валютын урсгалыг багасгаад зогсохгүй эх орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна.
Дэлгэрэнгүй    
Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 үйлдвэр
Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал үйлдвэрлэх, өрөмдөх, тэслэх, инженерингийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний хөрөнгө оруулалттай МЕРА ХХК нь дэлхийд шалгарсан, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий "Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13” төслийг АНУ-ын “Precision Blasting Services” компанитай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сума...
Дэлгэрэнгүй    
Эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т12 үйлдвэр
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Таван толгойн коксжих нүүрсний орд газрын Ухаа худагийн уурхайн дэргэд Сибирийн нөхцөлд зориулсан технологи бүхий Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 2011 онд ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь “Үл тэсрэх хольцын (түүхий эдийн) үйлдвэр“ болон “Цэнэглэгч автомашин“ гэсэн хэсгээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь тэ...
Дэлгэрэнгүй    
Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т11 үйлдвэр
Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2006 онд савласан энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол улсад үндэсний хөрөнгө оруулалттай анхны тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү цогцолборт энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх иж бүрэн суурин тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанарт хяналт хийх зориулалт бүхий лаборатори, туршилтын полигон багт...
Дэлгэрэнгүй    
Хайрга, дайрганы үйлдвэрлэл
Бид бүхэн 2013 оноос зам, барилгын гол түүхий эд болох дайрга бутлан ангилах автомат үйлдвэрийг ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглаж байна. Бид 0,05мм-40мм-ийн хэмжээтэй дайрга үйлдвэрлэж өөрийн хэрэгцээнд болон зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэр нь цагт 60м3 хайрга, дайрга бутлан ангилах хүчин чадалтай зөөврийн үйлдвэр юм.
Дэлгэрэнгүй    
Бетон зуурмагийн үйлдвэрлэл
Бид бүхэн бетон зуурмаг /М150-350/ үйлдвэрлэхээс гадна бетоны химийн нэмэлтийг өөрсдийн хэрэгцээнд болон дотоодын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлдвэр нь цагт 60м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр юм.
Дэлгэрэнгүй    
315 айлын орон сууцын төсөл
Монгол улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд ТОСК ТӨҮГ-ын захиалгаар Орхон аймгийн Баян Өндөр сумын 7-р хороололд баригдах 9 давхар, 315 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй    
140 Appartment
Төсөл хэрэгжүүлэгч: “БҮТЭЭГЧ” ХХК Байршил: Баянгол дүүрэг, 4 хороолол, 19 хороо, &...
Дэлгэрэнгүй    
Зоолуухарын алтны уурхай
Дархан Уул аймгийн Хонгор суманд байрлах Зоолуухарын алтны шороон ордын геологи, хайгуулын ажил бүрэн дуусч, ажилчдын амрах байрын хамт барьж байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус уурхайд 1 га газарт кэмпийн хашааг барьж байгуулан тохижуулж, 30 гэр кэмпэд үйлчлүүлэгч хүлээн авч үйлчилж байна. Мөн зөөвөрлөх боломжтой 2 давхар оффисын барилгатай. Кэмп нь нийт 120 хүний багтаамж б...
Дэлгэрэнгүй    
Таван толгой кемп
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2011онд МЕРА ХХК-ны үл тэсрэх хольцын үйлдвэрийг түшиглэж , 1га газарт гэр кэмп байгуулж байсан. Улмаар 2012 оны 10 сард иж бүрэн цогц шийдэл бүхий 2 давхар ажилтнуудын амрах байр, хоол үйлдвэрлэл цэвэрлэгээ угаалгын иж бүрэн тоноглолтой, 200 хүн хүлээж авах хүчин чадалтай барилга байгууламжийг ашиглалтад оруулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй    
