Байгууллагын стратеги

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тулгараад буй санхүү, эдийн засгийн хямрал нь цаашид ч 5-10 жилийн урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд, эдийн засгийн шинжээч, судлаачид мэдээлж байгаа билээ.

Дэлхийн зах зээл дээрх гол түүхий эдийн үнийн уналт, өндөр хөгжилтэй улс орнуудад явагдаж буй бодлогын шинэчлэлүүд, мөн хөгжиж буй болон түрэн гарч ирж буй эдийн засагтай улс орнуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд, бидний хөрш орон болох Хятадын эдийн засгийн удаашралтай байдал, олон улсын худалдааны эргэлт суларч байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын эрэлт суларсаар байна.

Түүнчлэн олон улсын төвшинд улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд эдийн засгийн бус шинжтэй буюу улс төрийн, геополитикийн болоод байгалийн гэсэн бусад хүчин зүйлс мөн нөлөөлж байна. Тухайлбал, дэлхий даяараа тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримталж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, нүүрсхүчлийн хийг бууруулан, уламжлалт нөөцийн оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, ногоон хөгжлийг эрчимтэй бий болгохоор нэгдэж бүх улс орон, нийгмийг уриалж байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Манай улс орны хувь олон улсын зах зээл дээрх түүхий эд, тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан гадаад эрэлт суларсны улмаас нүүрсний олборлолт дээр давамгайлан суурилж буй эдийн засгийн гол хөтлөгч уул уурхайн салбарын үйлдвэрлэл, ашигт малтмалын экспорт буурсан, хөрөнгө оруулалтын орчин суларсан байдал, мөн улс төрийн тогтворгүй байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал зэрэг нь эдийн засгийн хүндрэлтэй, төсвийн дарамттай, мөнгөн урсгалын дутагдалтай, хаа сайгүй өрийн сүлжээ үүссэн хямралын нөхцөл байдлыг улам дордуулж, эдийн засгийн өсөлтийг буурахад нөлөөлж байгаа билээ.

Бид дэлхийн төдийгүй улс орны төвшинд байнгын хувьсан өөрчлөгдөж буй, энэхүү тодорхой бус зах зээлийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа хумихын оронд, тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж, оновчтой удирдлага, зохион байгуулалтыг хийж, хурдтай хариу үзүүлж, мэдрэмжтэй шийдвэр гаргах замаар хамт олон, харилцагч, хэрэглэгч, түншүүдийнхээ итгэл, сэтгэл, эрч хүч, урам зориг дээр түшиглэн энэ хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахаар хүчин зүтгэж байна.

Энэхүү сорилттой, хүнд нөхцөл байдал нь ихэнх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн нөхцөл байдалд нэн тэргүүнд нөлөөлж, тэр дундаа мөнгөн урсгалыг бууруулах байдлаар хамгийн ихээр илэрч байгаа билээ. Хэдий тийм боловч, бид хямралын нөхцөл байдал нь өөрөө эдийн засгийн мөчлөгийн дагуу зах зээлийг цэвэрлэж, шинэчлэх үүднээс явагддаг нэгэн давтамжид үе байдгийг санаж, 2014 оноос хойш байгууллагынхаа засаглал, бодлогыг сайжруулж, бүтэц, тогтолцоогоо шинэчлэн, төлөвлөлт, үйл ажиллагаагаа илүү оновчтой болгож, өртөг, зардлаа бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, тогтвортой байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээнүүдийг авч, эерэг үр дүн гаргаж, амжилттай ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна.

Бид байгууллагынхаа тогтвортой хөгжлийн тулгуур болсон дараах давуу талууд дээрээ үндэслэн хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, түншлэгч, хамтрагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох үр дүн, үр өгөөжийг хүргэж ажиллахыг зорьдог, түүнийгээ ч биелүүлдгээрээ онцлог юм.

Мэдээ Хуваалцах