Барилга, Дэд бүтэц

Очир Ундраа групп нь 2005 онд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Бид бүхэн одоогоор орон сууцны болон орон сууцны бус барилга угсралтын ажил үйлчилгээ, аж үйлдвэрийн болон дэд бүтцийн барилга байгууламжийн барилга угсралтын ажил үйлчилгээ, барилга, инженерингийн төслийн менежментийн үйлчилгээ, барилгын зураг төсөл, инженерингийн үйлчилгээ, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандартын зөвлөх үйлчилгээ, барилгын материалын үйлдвэрлэл /бетон, хайрга дайраг г.м/, харилцаа, холбооны технологи, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын үйлчилгээг тус тус үзүүлэн ажиллаж байна.

Очир Ундраа групп нь УБ хотод 140 айлын орон сууцны барилга, Эрдэнэт хотод 325 айлын орон сууцны барилга, БЗД-т байрлах тээвэр, ложистикийн төвийн оффис, грашийн иж бүрэн цогцолбор, Өмнөговь аймагт байрлах 200 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай кэмпийн иж бүрэн цогцолбор, Налайх дүүрэг, Өмнөговь аймагт байрлах үйлдвэрлэлийн барилгын иж бүрэн цогцолбор, Хэрлэн-Чойбалсан, Баянцогт, Орхонтуул сумын нийт 129 км газрын шилэн кабель, Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн тоон радио релений 50 км шугам зэргийг барьж байгуулан, улсын комиссод хүлээлгэн өгсөн байна.

Мэдээ Хуваалцах