Санхүү

Очир Ундраа групп нь санхүүгийн салбарт 21 аймагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай групп нь анхлан 2003 онд үндэсний 100% хөрөнгө оруулалттай даатгалын компанийг байгуулан санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө салбартаа шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь болсон хамт олон болж өргөжин тэлжээ. Бид бүхэн өдгөө 21 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Очир Ундраа групп нь давхардсан тоогоор 3200 харилцагчид 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, уг санхүүжилтээр дамжуулан 3000 орчим ажлын байр бий болгосон байна. 2017 оны байдлаар нийт хөрөнгө 18.9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 14.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 411 сая гаруй төгрөг төвлөрүүлж, санхүүгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бид алхам алхмаар хөгжин дэвшихийг эрмэлзэн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж иргэдийн даатгал, байгууллагын даатгал, давхар даатгалын үйлчилгээ, шуурхай зээл, хэрэглээний зээл, бизнесийн зээл, валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээг харилцагчдад үзүүлэн ажиллаж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгахаар зорин ажиллаж байна.

 

Мэдээ Хуваалцах