
-
Группийн тухай товчхон
-
Мэдээ мэдээлэл
-
Нээлттэй ажлын байр
Стандарт

Очир Ундраа групп нь үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг /ISO/ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр аюулгүй ажиллагааны төвшин дээшилж, бүтээмж нэмэгдэж, олон улсын төвшинд өрсөлдөх боломж бүрддэг байна.
Очир Ундраа группийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй чанарын баталгаажилт хийгдсэн стандартууд:
- Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт,
- Байгаль орчны удирдлагын тогтолцооны MNS ISO 14001:2016 стандарт,
- Хөдөлмөрийн Эрүүл мэнд, Аюулгүй байдлын Удирдлагын тогтолцооны MNS OHSAS 18001:2012 стандарт,
- Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт,
- Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандарт,
"ОЧИР УНДРАА" ХХК-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО ТУНХАГЛАЛ
- Хэрэглэгчид аюулгүй найдвартай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх хууль эрх зүйн болон стандартын шаардлагыг дагаж мөрдөнө.
- Компанийн сонирхогч талуудтай нээлттэй, шударга хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, таашаалд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын үзүүлэлтийг байнга дээшлүүлэх процессын удирдлагаар хангана.
- Хөрөнгө санхүү, аюул ослын эрсдэлийг бууруулна.
- Чанарын талаар хүрэхээр дэвшүүлсэн зорилго зорилтуудын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ явуулна.
- Чанарын менежментийн тогтолцооны үр нөлөөг тооцох мониторингийг явуулж, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Судалгаа тооцоо, техник технологийн ололтод тулгуурласан бизнес инновацийг хөгжүүлнэ.
- Компанийн хүний нөөцийн чадамжийн зохих түвшнийг ахиулна.
- Чанарын менежментийг тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, байнга дэмжин сайжруулах нөөцөөр хангана.
- Чанарын үзүүлэлтийн ахиц дэвшлийг бий болгоход шаардлагатай мэдээллийн хүртээмжтэй байдлыг ханган ажиллана.
- Компанийн нийт ажилтнуудад Чанарын бодлогыг ойлгуулж, дагаж мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээсэн.
"ОЧИР УНДРАА" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.МӨНХЗУЛ




