Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 үйлдвэр

 2018-10-24

Тэсрэх материал үйлдвэрлэж, өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг МЕРА компанийн хамт олон дахин нэг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх Т15” төслийг дэлхийн тэргүүлэх технологиудын жишиг болсон Аустин детонатор компанийн тоног төхөөрөмж, технологиор Налайх салбартаа амжилттай хэрэгжүүлж дууслаа. МЕРА компанийн ажилчид Аустин Детонатор компанийн мэргэжилтнүүдийн хамтаар 2018 оны 04 дүгээр сарын 06 – ны өдөр үйлдвэрлэлийн туршилт тохируулга болон анхны туршилтын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг амжилттай явууллаа. Европын стандартад нийцсэн, жилд 500 000 ширхэг тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх хүчин чадалтай Т15 үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын уул уурхай салбарт томоохон дэвшил, хөгжлийг авчирч өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.

Мэдээ Хуваалцах