Хими

Очир Ундраа групп нь химийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын цөөхөн компаниудын нэг юм. Тус групп нь 2006 онд анхны тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш нийт 6 үйлдвэрийг ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байна. Очир Ундраа групп нь тус үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотооддоо нэмүү өртөг бий болгоод зогсохгүй гадагш урсах валютын урсгалыг багасгаж, улс орны хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Т11- Энгийн тэсрэх бодисын үйлдвэр

Т12- Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

Т13- Савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

Т14- Өдөөгч тэсрэх бодисын үйлдвэр

Т15- Тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэр

Т16- Задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

Эдгээр үйлдвэрүүдэд ОХУ, АНУ, БНХАУ зэрэг улсуудын дэлхийд шалгарсан тэсэлгээний технологиудыг нутагшуулж, тоног төхөөрөмж угсрах, суурилуулалт болон туршилтын үйл ажиллагааг ОХУ, Америк, Канад, Унгар, БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамт амжилттай хэрэгжүүлж байна. Мөн бүрэн автомат ажиллагаатайн дээр аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан, өндөр технологи, хүчин чадал бүхий үйлдвэрүүд бөгөөд бид эдгээр үйлдвэрүүдийг ажиллуулснаар бүх төрлийн тэсрэх бодисын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна.

Мэдээ Хуваалцах