Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т11 үйлдвэр

 2018-10-24

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2006 онд савласан энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол улсад үндэсний хөрөнгө оруулалттай анхны тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү цогцолборт энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх иж бүрэн суурин тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанарт хяналт хийх зориулалт бүхий лаборатори, туршилтын полигон багтдаг бөгөөд бүтээгдэхүүний орц найрлагыг хянах, тоо хэмжээ тоолох удирдлагын автомат системээр тоноглогдсон орчин үеийн үйлдвэр юм.

Үйлдвэр нь энгийн тэсрэх бодисыг тухайн газрын чулуулгийн хатуулаг, орчны шинж чанарт тохируулан Энгийн буюу “Аянга“, Хүчитгэсэн буюу “Аянга-Х“ гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж, полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 кг-аар шуудайлан, мөн 76мм, 101мм, 127мм -ийн голчтой олгойлон савлаж байна. АНУ-ын технологиор үйлдвэрлэлээ явуулдаг Т11 үйлдвэр нь жилд 6.000 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мэдээ Хуваалцах