Түгээмэл асуулт, хариулт

Аммонийн нитратыг хаанаас оруулж ирдэг вэ?
Манай компани сүвэрхэг аммонийн нитрат болон гялгар аммонийн нитратыг ОХУ болон Хятадаас оруулж ирдэг.


Хөдөө аж ахуйн бордоо оруулж ирдэг үү? 
Захиалгын дагуу импортолдог. .


Шингэн аммиак оруулж ирдэг үү? 
Үгүй. Манай компани шингэн аммиак импортолдоггүй.


Танай салют үйлчилгээ албан ёсны зөвшөөрөлтэй юу, хэр найдвартай вэ?
Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл авч, үйлчилгээ үзүүлдэг.


Орон нутагт салют буудлага хийх үү? 
Захиалгын дагуу буудлагын үйлчилгээ үзүүлнэ. 


Салютаа гэрийнхээ тагтнаас буудуулж болох уу?
Болохгүй. Заавал гадаа тэгш талбайд, дээшээгээ цахилгааны утас байхгүй газар сонгож буудуулна.


Танай компани нийлүүлж буй бараа материал, сэлбэгийн чанар, үнийн түвшиндээ хэрхэн анхаардаг вэ?
Бид найдвартай эх үүсвэрээс зөвхөн оригналь /genuine/ сэлбэг хэрэгсэл, бараа материалыг нийлүүлдэг бөгөөд үнийн түвшинг дотоодын ижил төстэй үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өрсөлдөх байдлаар тооцдог болно.


Танай компани нийлүүлсэн бараа материал, сэлбэг хэрэгсэлдээ баталгаа өгдөг үү?
Зөвхөн оригналь /genuine/ бараанд олгогдох бөгөөд тухайн үед үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацааны бодлогыг баримтлана


Танай компани бараа материал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг ямар хугацаанд хийдэг вэ?
Үйлдвэрлэгч/ нийлүүлэгчийн агуулах дахь бэлэн байдлаас хамааран агаараар бол 3-5, бүсээс хамаарч газраар 25-45 хоногт


Зарлагдсан ажлын байртай холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ, холбогдох дугаарыг нь үлдээж болох уу?
Та манай компанийн 75757979 дугаараар хүний нөөцийн газартай  холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Баярлалаа.

Мэдээ Хуваалцах