Энэхүү бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, үр дүнг хэмжиж, тайлагнах, шинэчлэн сайжруулах, залгамжийг хангахтай холбоотойгоор группын нийт ажилтнууд болон холбогдох удирдлага, хороо нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
Очир Ундраа Группийн бүх ажилтнууд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд тогтмол хэрэгжиж буйг баталгаажуулж ажиллах үүрэгтэй.
Түүнчлэн, группийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хариуцаж буй ажилтнууд тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан тодорхойлсон нийгмийн үнэ цэнийн үнэлгээ, шалгууртай холбоотой шаардлагуудыг тусгасан Группийн Худалдан авах ажиллагааны бодлого болон бусад холбогдох бодлого, стандартыг баримталж бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Группийн удирдлагууд болон Тогтвортой хөгжлийн хороо, бизнесийн нэгжүүдийн удирдлагууд энэхүү Тогтвортой хөгжлийн бодлого болон үүнтэй уялдуулан тухайн бизнесийн нэгжүүдийн түвшинд бизнесийн онцлогтой уялдуулан дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг биелүүлэхтэй холбогдох бодлого, журам, стандартыг тухай бүр боловсруулан үр дүнтэй хэрэгжилтийг тасралтгүй баталгаажуулж, бодлогын хэрэгжилт, үр дүн, үр нөлөөг улирал, хагас жил, жил тутамд тогтмол тайлагнаж, жил бүр эсхүл шаардлагатай бол тухай бүр шинэчлэн сайжруулж, бодлогын залгамж халааг тасралтгүй хангасан тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилт, сайжруулалтыг тасралтгүй баталгаажуулж ажиллах үүрэгтэй.
Мөн группийн болон бизнесийн нэгжийн удирдлагууд нь энэхүү бодлого болон түүний хүрээнд дэвшүүлж буй зорилтууд нь бүрэн, үр дүнтэй хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бодлогод хамаарсан чиглэл, үйл ажиллагааг тусгайлсан бодлого, журам, стандартыг нэмэлтээр боловсруулан, хэрэгжүүлж ажиллах үүргийг хүлээнэ.
Бид үргэлж зөв зүйлийг хийж, ажиллаж буй салбар, улс орон, нийгэм, хүрээлэн буй орчин цаашлаад дэлхий ертөнцийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангаж, бидний үрс, хойч үеийнхнийхээ эрүүл, таатай амьдрах нөхцөлийг баталгаажуулах үйлсэд манлайлан, тасралтгүй хувь нэмэр оруулдаг ухамсартай, хариуцлагатай ИРГЭН БАЙГУУЛЛАГА – хамт олон байна.
Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилт, гүйцэтгэлийг бид дараах байдлаар баталгаажуулж, хянаж ажиллана. Үүнд:
Эрхэм зорилго Оролцогч талуудад урт хугацааны үнэ цэнийг хүргэнэ.
Алсын хараа Бид группийн хэмжээнд компанийн засаглал, байгууллагын тогтолцоог бүрдүүлж, нийт компаниудыг үйл ажиллагааг явуулж буй салбартаа тэргүүлэхэд тасралтгүй дэмжлэг үзүүлнэ.
Үнэт зүйлс Хариуцлага • Өрсөлдөх чадвар • Хүндэтгэл • Үнэнч шударга • Бүтээлч
Эдийн засаг, нийгмийн эрүүл, эерэг, тогтвортой хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах (Нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, холбогдох төслүүдийн биелэлт, үр нөлөө)
Байгалийн болон бусад нөөцийн ашиглалт, хуваарилалтыг хамгийн оновчтой, үр ашигтай, хэмнэлттэй, ухаалаг байдлаар зохион байгуулахад хувь нэмэр оруулах (Эрчим хүчний оновчлол, үр ашигтай байдал, хэмнэлт, дахин ашиглалт, боловсруулалт)
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах (МУ – 2030 онд 22.7 хувь бууруулах)
ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ
ТОГТВОРТОЙ НИЙГЭМ