Очир Ундраа Групп нь уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү гэсэн салбаруудад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх групп юм. Тус Групп нь 2000 онд “Очир Ундраа” ХХК нэрээр сэлбэг материал худалдах чиглэлээр үүсгэн байгуулагдаж өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр нийт 900 гаруй ажилтантай, 15 салбар компанитайгаар 5 бизнесийн салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна.
УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ
"Олон улсад шалгарсан шилдэг техник технологи, стандартыг дагаж мөрдөн, чанартай бүтээгдэхүүн, итгэлтэй үйлчилгээ, чансаатай түнш болоход хүн хоорондын харилцаа бидэнд үнэ цэнийг бий болгосон."
Очир Ундраа групптэй хамт байгаа танд энэ өдрийн амар амгаланг айлтгая Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагаандаа тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийж, шударга, ёс зүйтэй, хууль бус нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахин ирсэн бөгөөд олон улсын түвшинд өрсөлдөж хөгжихийн төлөө эрхэм хамт олон, хамтрагч түншүүдтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж гэрээ хэлцлээс илүү хамтын ажиллагааг эрхэмлэж ирлээ
Бид өөрсдийн туулж өнгөрүүлсэн он жилүүдийн турш олж мэдэж, суралцаж авсан туршлага дээрээ тулгуурлан салбар бүрд цогц үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, нийгэм хүрээлэн буй орчны сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэн ажиллаж байна. Бид өдөр тутмын үр өгөөжийг өндөр байлгахад анхаарч, автоматжуулах, инновацыг үе шаттай төлөвлөж, туршин, үйл ажиллагаандаа олон улсын эжайл менежментийн үнэ цэнэ, Цаашид бид сайн засаглал, нийгмийн хариуцлага, олон улсын стандартыг иж бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгууллагын нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү боловсронгуй болгон, МУ-ын хөгжлийн чиг хандлага, цаг үе, нөхцөл байдалд бодитой мэдрэмжтэй байдлаар ажиллах зорилтууд тавин ажиллаж байна.
Бидний үйл ажиллагааг дэмжин ололт амжилтыг хамтран бүтээлцсэн эрхэм түнш байгууллага, үйлчлүүлэгчдэдээ ажил үйлсэд нь амжилт бүтээл, амьдралд нь аз жаргал хүсье.
Хүндэтгэсэн Т. Гантөмөр/ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч/
Очир Ундраа групп нь үйл ажиллагаа явуулж буй салбар бүрдээ олон улсын стандартыг нэвтрүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн тасралтгүй өсөж хөгжиж ирсэнүндэсний хөрөнгө оруулалттай томоохон баялаг бүтээгчдийн нэг юм.
Нэн тэргүүнд эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгана.
Ямагт эрсдэлийг тооцон, алхам алхмаар ахиж, дэвшинэ.
Үргэлж нээлттэй, бодитой, цэвэр тунгалаг, ойлгомжтой байна.
Аливаад шуурхай, эергээр хариу үзүүлж, хариуцлагатай ажиллана.
Үйлдэл бүрийг үр дүнтэй, үр ашигтай байлгана.
Үйл ажиллагааг улам хялбаршуулан, стандартжуулж, тасралтгүй сайжруулж ажиллана.
Шинэ, оновчтой санаа, санал, санаачилгыг урамшуулан дэмжиж ажиллана.
Оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн, оролцоог хангаж, шударга, харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллана.
Түншлэгч, харилцагч, хэрэглэгчдийнхээ талархал, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээж ажиллана.