МЕРА СЕРВИС
Уул уурхайн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын цооног өрөмдөх, ус шавхах, цэнэглэх, түгжих, тэслэх ажил үйлчилгээ эрхлэдэг.
Уул уурхайн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын цооног өрөмдөх, ус шавхах, цэнэглэх, түгжих, тэслэх ажил үйлчилгээ эрхлэдэг.
Уул уурхайн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын цооног өрөмдөх, ус шавхах, цэнэглэх, түгжих, тэслэх ажил үйлчилгээ эрхлэдэг. Уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил үйлчилгээг үзүүлдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Бид Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой бүлэг ордод өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, Гурвантэс сумын нутагт Овоот толгойн бүлэг ордод өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг манай байгууллага бүх өрмийн машинаа удирдлагын "Carlson" системээр тоноглосон бөгөөд энэ нь алсаас өрөмдлөгийн үйл ажиллагааг хянах, шав тавихгүйгээр өрөмдлөг хийх боломжийг олгодог. Мөн тэсэлгээний үйл ажиллагаанд алсаас тэслэгч "Rothenbuhler" багажийг ашиглан өндөр үр ашигтай, найдвартай үйлчилгээг хүргэж байна. Бид өрөмдлөг, тэсэлгээний цогц ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэн хамтран ажиллахад үргэлж бэлэн байна.
2022 онд Очир Ундраа Ходинг ХХК нэртэйгээр толгой компанийн чиг үүргийг хэрэгжүүлэгч менежментийн зөвлөх үйлчилгээг дараах чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд: - Хөрөнгө оруулалт менежментийн үйл ажиллагаа, - Даатгал, банк бус санхүүгийн байгуулагын үйл ажиллагаа, - Уул уурхайн тэсэлгээ, өрөмдлөгийн үйл ажиллагаа, - Уул уурхайн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, - Гадаад худалдаа, борлуулалтын үйл ажиллагаа, - Барилга дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа, - Тусгай зориулалтын ачаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, - Тээвэр зууч, логистикийн үйл ажиллагаа,
Огоот ХХК нь 2006 онд үүсэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа химийн бодис, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр аюулгүй, найдвартай тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2004 онд мэдээлэл холбоо, шилэн кабел, шугамын угсралт суурилуулалт, сансрын холбооны систем, радио релей, зай тэжээл болон байгууллагын дотоод болон гадаад сүлжээг зохион байгуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж үүсгэн байгуулагдсан.
Эколожикал Текноложи ХХК нь 2011 оноос эхлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын удирдлагын стандартад нийцсэн кемп, катерингийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн байгаа газар байршилд хүрч, төв суурин газраас алслагдсан газар зүйн байрлалыг үл харгалзан хэрэглэгчдийн тав тухтай байдлыг эрхэмлэн, суурин болон гэр кэмпүүдийг байгуулан, эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай компани 2005 оноос иргэний болон үйлдвэрлэлийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ОЧУН ҮЦК ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, түүнийг удирдах юм.
Очир Ундраа ОМЗ ББСБ” нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Практикал даатгал ХХК 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалтайгаар байгуулагдаж өдгөө орон даяар 21 аймагт салбараа нээж 330 суманд төлөөлөгчтэйгөөр даатгалын сүлжээ бий болгон, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын цооног өрөмдөх, ус шавхах, цэнэглэх, түгжих, тэслэх ажил үйлчилгээ эрхлэдэг.
“Эймид Ложистикс” ХХК нь 2023 онд байгуулагдсан бөгөөд чанартай үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартад бүрэн нийцсэн, үйлчлүүлэгчдийн хүсэл, хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн, найдвартай ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байна.
МЕРА ИНЖЕНЕРИНГ ХХК нь 2021 онд байгуулагдсан дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай уул уурхайн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг инженерчлэлийн компани юм. Уул уурхайн өрөмдлөгийн ажил үйлчилгээнд ашиглагдах мэргэжлийн авто машин, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл.
Уул уурхайн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын цооног өрөмдөх, ус шавхах, цэнэглэх, түгжих, тэслэх ажил үйлчилгээ эрхлэдэг.
Уул уурхай үйлдвэрлэлийн тэсэлгээний ажилд хэрэглэгддэг бүх эцсийн бүтээгдэхүүнийг монгол улсад үйлвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлдэг.