ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫГ БҮТЭЭЛЦЭНЭ

Очир Ундраа Групп - Монгол Улсын тогтвортой хөгжлийг бэхжүүлэлцсэн 26 жил

Тоогоор өгүүлэх бидний түүх

Очир Ундраа Групп нь 26 жилийн турш Монгол Улсын эдийн засгийн дархлаа, бие даасан байдлыг бэхжүүлэхэд стратегийн ач холбогдолтой салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлж, тогтвортой үнэ цэн бүтээж ирлээ.

Бид уул уурхайн салбарын үр ашигтай, найдвартай үйл ажиллагааг хангах, дэд бүтцийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, инженерчлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулж байна.

26Жилийн туршлага
1300+Ажилтан
4Экосистем
20+Компани

Бизнесийн цар хүрээ

Очир Ундраа Групп нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл, инженерчлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг харилцан уялдуулсан бизнесийн цогц экосистемийг хөгжүүлэн ажиллаж байна.

Бид уул уурхайн салбарт шаардлагатай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өрөмдлөг, цооног цэнэглэх, тэсэлгээний үйлчилгээ, инженерчлэл, импорт, ложистик болон санхүүгийн үйлчилгээг нэгтгэн, хэрэглэгчдэд цогц шийдлийг хүргэдэг.

Энэ тогтолцоо нь нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, импортын хамаарлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэл, технологи, инженерчлэлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг.

Бидний урт хугацааны зорилго бол Монгол Улсын стратегийн салбаруудын бие даасан, тогтвортой хөгжлийг дэмжиж, олон улсын түвшинд өрсөлдөх үндэсний аж үйлдвэрийн чадавхыг бий болгох явдал юм.

БИДЭНТЭЙ НЭГДЭЖ

Өөрийн боломжоо нээ

Өөрийн ур чадвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ажлын байрыг Очир Ундраа Группээс олоорой. Таны карьерын замнал ч гэсэн бидний бизнесийн түүх шиг дахин давтагдашгүй байх ёстой.

Нээлттэй ажлын байр

Мэдээ мэдээлэл

Дараагийн
өсөлтийг
хамтдаа бүтээе

Бид шинэ хөрөнгө оруулалтын боломж, стратегийн түншлэл, ирээдүйг тодорхойлох бизнесүүдийг үргэлж эрэлхийлдэг.Хэрэв та хамтдаа урт хугацааны үнэ цэнийг бүтээх хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Бидэнтэй холбогдох