ШҮГЭЛ ҮЛЭЭХ

Шүгэл үлээх

Түгээмэл асуулт, хариулт

Ажилтны зүгээс ажлын байран дээрх аливаа зүй бус эсвэл хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаар ямар нэг айдасгүйгээр нэрээ нууцлан эсвэл илээр мэдээлэл хүргүүлж холбогдох арга хэмжээ ил тодоор авхуулах боломжтой тогтолцоог хэлнэ.

  1. Шийдвэр гаргасны хариуд бусдаас мөнгөн болон бусад хэлбэрээр шагнал урамшуулал авах.
  2. Ажилд сонгон шалгаруулахад өөрийн танил тал, хамаатан саданд давуу байдал бий болгох.
  3. Хамаарал бүхий эсвэл өөрийн хувь эзэмшдэг компанид давуу байдал олгож худалдан авалтын шийдвэр гаргах.
  4. Тодорхой асуудлаар шийдвэр гаргахад эрх мэдэл, ажил, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд бусаар нөлөөлөх
  5. Ах дүү, хамаатан садан, найз нөхөдөдөө давуу эрх олгох
  6. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа шууд өрсөлдөгч эсхүл бизнесийн харилцаатай байгууллагад давхар ажил үүрэг гүйцэтгэх.
  7. Ажиллах явцдаа олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглах эсвэл бусдад ашиглуулах.
  8. Бусадтай зүй бусаар харилцаж дарамт шахалт үзүүлэх.
  9. Байгууллагын өмч, хөрөнгийг хувийн зориултаар ашиглах
  10. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, шаардлагуудад бүрэн нийцүүлж ажиллаагүй тохиолдолд
  11. Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдол

3.1 ОУХ ХХК болон түүний бүрэлдэхүүн, охин компаниудын ажилтан нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх бөгөөд энэ талаар шууд удирдлага болон харьяалагдах компанийн Комплаенсийн нэгж эсвэл ажилтанд мэдэгдэнэ.

3.2 ОУХ ХХК-ийн Комплаенсийн газар нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагаар хангах, сургалт, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. бөгөөд бүрэлдэхүүн, охин компаниудын комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

3.3 Ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй мэдэгдэл (Хавсралт-1)-ийг бөглөж, серийн шууд удирдлагаар дамжуулан харьяалагдах компанийн Комплаенсийн нэгж эсвэл ажилтанд хүргүүлнэ.

3.4 Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь энэхүү журмын 3.3-т заасны дагуу мэдүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэж бүртгэл хөтлөх бөгөөд сар бурийн эхний долоо хоногт багтаан тайлан гаргаж, ОУХ ХХК-ийн Комплаенсийн газарт хүргүүлнэ.

3.5 Компани бур Комплаенсийн нэгж эсвэл ажилтантай байх бөгөөд хэрэв тусгайлсан нэгж эсвэл ажилтан байхгүй тохиолдолд Комплаенсийн асуудал хариуцсан ажилтныг Гүйцэтгэх захирлын тушаалаар хавсран гүйцэтгүүлэхээр томилон.

4.1 Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг ОУХ ХХК болон түүний бүрэлдэхүүн, охин компаниудын Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь боломжит бух сувгаар нууцлал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр хүлээн авах бөгөөд мэдээллийн эх сурвалжийг найдвартай нууцлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.2 Ажилтан нь бусад ажилтан, удирдлага эсвэл туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсвэл дотоод дүрэм, журам зөрчсөн, стандартын үл нийцэл гаргасан, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн болон аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулсан эсвэл явуулж байж болзошгүй талаар ОУХ ХХК-ийн Комплаенсийн газарт болон харьяалагдах компанийн комплаенсийн нэгж эсвэл ажилтанд илээр болон нэрээ нууцлан боломжит ямар ч сувгаар мэдээллэх эрхтэй байна.

4.3 Мэдээлэл өгсөн ажилтны мэдээллийг нууцлах үүргийг мэдээлэл хүлээн авсан болон уг мэдээлэлтэй ажил үүргийн хуваарийн дагуу танилцсан бүх ажилтан хүлээнэ.

4.4 Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь компанийн ажилтан болон гуравдагч этгээдээс болзошгүй ашиг сонирхлын зөрчлийн талаар нэргүй буюу нууцаар мэдээлэл хүргэх боломжтой мэдээлэл хүлээн авах сувгийг ажиллуулах бөгөөд уг сувгаар ирсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг ажлын 10 хоногт багтаан хэрэгжүүлэх бөгөөд хэрэв уг асуудал нь олон ажилтан холбогдсон, ээдрээ төвөгтэй байх тохиолдолд хуанлийн 30 хоногийн дотор хэрэгжүүлж зохих бүртгэлийг хөтөлж ажиллана.

4.5 Бүрэлдэхүүн, охин компаниудын Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь шүгэл үлээх сувгаар хүлээн авсан мэдээллийн бүртгэл болон шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээг ОУХ ХХК-ийн Комплаенсийн газарт сар бурийн эхний 7 хоногт багтаан хургуулж ажиллана.

4.6 Ашиг сонирхлын зөрчил гарсан байж болзошгүй талаар сэжиглэсэн, эсвэл энэ талаар мэдээлэл хүлээн авсан тохиолдолд Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь уг асуудлыг тодруулах зорилгоор шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, уулзалт ярилцлага хийх, туршилт хийх зэрэг арга хэрэгсэл ашиглан албаны шалгалт явуулах бөгөөд хэрэв шаардлагатай бол мэдээллийн технологи, санхүү зэрэг холбогдох мэргэжлийн нэгжтэй хамтран ажиллах эсвэл ажлын хэсэг байгуулж ажиллаж болно.

4.7 Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь албаны шалгалтын ажлын хүрээнд уг асуудлыг мэдэж байж болох эсвэл уг асуудалд холбоотой байж болзошгүй ажилтантай биечлэн уулзаж эсвэл цахим болон холбоо харилцааны хэрэгсэл ашиглан тайлбар авч ярилцлага хийж болно.

4.8 Албаны шалгалт явуулж буй ажилтан нь техникийн болон тусгай мэдлэг шаардсан асуудлаар холбогдох нэгжид хүсэлт гаргаж зөрчилтэй холбоотой нэмэлт мэдээлэл гаргуулах эрхтэй бөгөөд мэргэжлийн дүгнэлт гаргуулж болно. Дүгнэлт гаргуулах хүсэлтэд асуултыг тодорхой тавих бөгөөд шаардлагатай бол дүгнэлт гаргасан мэргэжилтэнтэй ярилцлага хийх байдлаар нэмэлт тодруулга авч болно.

4.9 Ашиг сонирхлын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар холбогдох ажилтанд шалгалт явуулж буй нэгж, ажилтан мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

4.10 Албаны шалгалтын хүрээнд ажилтантай хийсэн ярилцлага нь нууц байх бөгөөд албаны шалгалтыг хэрэгжүүлж буй ажилтан, тайлбар өгч ярилцлага хийсэн ажилтан болон уг ярилцлагын материалтай ажил уургийн дагуу танилцсан аливаа албан тушаалтан гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно.

4.11 Ашиг сонирхлын зөрчил гарсан болох нь албаны шалгалтаар тогтоогдож байна гэж үзвэл бүрэлдэхүүн, охин компаниудын Комплаенсийн нэгж эсвэл ажилтан нь албаны шалгалтаар цугларсан баримт, тогтоогдсон нөхцөл байдлын талаарх танилцуулга зэргийг Хүний нөөцийн нэгжээр дамжуулан Ёс зүйн хороонд шилжүүлж шийдвэрлүүлнэ.

4.12 Ёс зүйн хороо нь журмын 4.11 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авсан асуудлаар дүгнэлт гаргах бөгөөд тухайн компанийн Гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч шийднэ.

4.13 ОУХ ХХК-ийн Комплаенсийн газар нь өөрийн хэрэгжүүлсэн албаны шалгалтын дүнг Гүйцэтгэх захиралд танилцуулж шийдвэрлүүлэх бөгөөд хэрэв хэрэв Гүйцэтгэх захирал шаардлагатай гэж үзвэл Ёс зүйн хороог хуралдуулж дүгнэлт гаргуулж болно.

5.1 Ажилтан нь болзошгүй ашиг сонирхлын зөрчлийн талаар энэхүү журмын 3.3 дэх хэсэгт заасны дагуу "Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй мэдэгдэл"- ийг мэдүүлсэн нь түүний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

6.1 Энэхүү журмыг зөрчигчид Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.