Үйлчилгээний төрөл
Бид уул уурхайн тусгай зориулалтын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг FAW маркийн 45 тонн даацтай, чиргүүлтэй автомашин, мөн бусад бүх төрлийн ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх 40-60 тонн даацтай трайллер, 20 болон 40 тонн чингэлэг тээвэрлэх зориулалтын чиргүүл, 46000 литр шатахуун тээвэрлэх авто цистерн, 40 тонн даацтай өөрөө буулгагч, уурхайн зориулалттай 60 тонн даацтай өөрөө буулгагч автомашин, уул уурхайн бага оврын техник тоног төхөөрөмж зэрэг техникүүдээр аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, сургаж мэргэшүүлсэн, тухайн ангиллаар олон жил ажилласан, туршлагатай, тэсрэх материалтай харъцах чиглэлээр суралцаж, мэргэшсэн, бүрэн даатгалтай, жолооч ажилтнууд 100 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр үйлчилдэг.