Өсөж хөгжих боломж
Сургалт, хөгжлийн хөтөлбөр, шинэ туршлага, салбар хоорондын шилжилтээр дамжуулан бид таны карьерын дараагийн алхам бүрийг дэмжинэ.
Очир Ундраа Группд ажиллана гэдэг нь зөвхөн нэг компанид бус, Монголын ирээдүйг бүтээж буй бизнесийн группийн нэг хэсэг болно гэсэн үг.


Байгууллагын соёл бол бидний хамгийн том өрсөлдөх давуу тал. Бид ажилтан бүрийн ур чадвар, хүсэл тэмүүлэл, хөгжлийг эрхэмлэн, суралцах, өсөн дэвших, үнэ цэн бүтээх боломжтой ажлын орчныг бүрдүүлдэг.
Очир Ундраа Групп нь уул уурхай, инженеринг, ложистик, санхүү зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн группийн хувьд ажилтнууддаа салбар дамнасан туршлага, урт хугацааны карьерын хөгжил, шинэ боломжийг нээх орчныг санал болгодог. Энд таны хөдөлмөр зөвхөн байгууллагын төдийгүй Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг билээ.
Сургалт, хөгжлийн хөтөлбөр, шинэ туршлага, салбар хоорондын шилжилтээр дамжуулан бид таны карьерын дараагийн алхам бүрийг дэмжинэ.
25 жилийн турш тогтвортой хөгжсөн группийн нэг хэсэг болж, урт хугацаанд өсөн дэвжих боломжтой.
Уул уурхай, инженеринг, ложистик, санхүү болон бусад салбаруудад ажиллах боломж нь таны мэдлэг, ур чадварыг өргөжүүлж, илүү өргөн хүрээний мэргэжилтэн болоход тусална.
Бид мэдлэгээ хуваалцаж, харилцан нэгнийхээ амжилтыг дэмждэг. Хүндлэл, хамтын ажиллагаа хамгийн сайн үр дүнгийн үндэс гэдэгт бид итгэдэг.
Таны хийж буй ажил бүр зөвхөн нэг байгууллагад бус, Монголын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг.
Бид хариуцлага хүлээхээс айдаггүй. Санаачилга гаргавал боломж олгоно. Шинэ санааг сонсоно. Манлайлах хүсэлтэй хүмүүсийг дэмжин хөгжүүлдэг.

Бид үлгэрлэн манлайлж, шийдвэр бүрийнхээ эзэн байж, сорилтыг боломж болгон хувиргадаг.
Очир Ундраа Группд бид ажилтан бүрийг зөвхөн өнөөдрийн үүргээ гүйцэтгэгч бус, ирээдүйн манлайлагч гэж хардаг. Бид таныг хөгжиж, шинэ боломжийг нээж, олон салбарт туршлага хуримтлуулан өөрийн боломжоо бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хэрэв та тасралтгүй суралцаж, өөрийгөө сорьж, өөрөөсөө илүү том зорилгын төлөө ажиллахыг хүсдэг бол бид таныг багтаа урьж байна.
Батцэнгэл АРИУНЗАЯА, Хүний нөөц хариуцсан захирал

Цахилгааны инженер мэргэжилтэй, 2010 оноос МЕРА компанид ажиллаж байна. Ажлын үр дүнг ур чадвараас гадна зөв хандлага, санаачилга тодорхойлдог гэж боддог. МЕРА-гийн залуус ажлаа стандартчилж, тасралтгүй сайжруулан, бие биедээ зааж сургаж, шинэ санаагаа туршин хэрэгжүүлж, хамтдаа хөгждөг. Олон улсын шилдэг технологийг нэвтрүүлэн, ажилтнуудын санаачилгыг дэмжиж, үнэ цэн бүтээдэг хамт олноороо бахархдаг.
МЕРА ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Мөнхбуян
МЕРА ХХК
2022 онд МЕРА компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн. Шинэ төгсөгчийн хувьд туршлага дутмаг байсан ч компани маань халуун дотноор хүлээн авч, сурч хөгжих, өөрийгөө сорих боломж олгосон нь өнөөдрийн амжилтын минь эхлэл болсон. Өнөөдөр ч манай компани ялгаатай байдлыг хүндэтгэж, залуу мэргэжилтнүүдийг дэмжин хөгжүүлэх соёлоо хадгалсаар байна.
МЕРА ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Нямсүрэн
МЕРА ХХК
2008 онд “Очир Ундраа ОМЗ ББСБ”-д эрх зүйчээр ажилд орсноос хойш арав гаруй жилийг хамт олонтойгоо бүтээлцэж байна. Анх халуун дотно, найрсаг хамт олон угтан авсан тэр мэдрэмж өнөөдөр ч хэвээр. Хамт олноосоо суралцаж, тэдний дэмжлэгээр олон ажлыг амжилттай хийж бүтээдэг. Харилцагчдынхаа итгэлийг дааж, санхүүгийн хэрэгцээг нь шийдэх бол миний ажлын хамгийн сайхан нь.
Очир Ундраа ОМЗ Тусгай активын мэргэжилтэн Г.Энхзул
Очир Ундраа ОМЗ
Хамт олноороо хамтдаа өсч хөгжинө. Найрсаг, хөгжилтэй, үргэлж дээш тэмүүлдэг, хамт олноосоо өдөр бүр суралцаж хамтдаа хөгжих нь бидний хамгийн үнэ цэнэтэй мөчүүдийн нэг. Бидний урам зориг, тууштай хандлага бүхэн өдөр бүрийг бүтээлч болгодог. Оффисын чөлөөт хэсгийн зөөлөн beanbag, туузан гэрлийн дулаан уур амьсгал нь ажлын ачаалал ба амралтыг тэнцвэржүүлж, тав тухтай орчныг бүрдүүлдэг.
Б.Бат-Эрдэнэ
Практикал Даатгал ХХК
Бид ажилтнуудынхаа зөвхөн карьер төдийгүй амьдралын чанарт хөрөнгө оруулдаг. Хамтдаа суралцах, хөгжих, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх олон санаачилгыг хэрэгжүүлдэг.

Спортын фестиваль

Явган аялал

Мод тарих өдөрлөг

Ажилтны талархлын өдөр
Та карьерынхаа аль ч шатанд байсан бидэнтэй хамт өсөн хөгжих боломжтой.

Дадлага, зуны хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаандаа бодит ажлын туршлага хуримтлуулаарай.
Бүртгүүлэх
Graduate хөтөлбөрөөр дамжуулан менторшип, хөгжлийн төлөвлөгөө, бодит төслүүд дээр ажиллах боломжийг эхний өдрөөсөө аваарай.
Анкет бөглөх
Өөрийн мэдлэг, туршлагаа илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, олон салбарын бизнесүүдтэй хамтран дараагийн карьерынхаа алхмыг хийгээрэй.
Анкет бөглөх
Өөрийн ур чадвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ажлын байрыг Очир Ундраа Группээс олоорой. Таны карьерын замнал ч гэсэн бидний бизнесийн түүх шиг дахин давтагдашгүй байх ёстой.
Нээлттэй ажлын байр