МЕРА ХХК-д 'MS Dynamics 365 Business Central ERP' системийг нэвтрүүлэх томоохон хэмжээний төсөл албан ёсоор эхэлж, (Kick-off ) хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү төсөл нь МЕРА ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны үр ашиг, уялдаа холбоог сайжруулах, дижитал шилжилтийг хурдасгах стратегийн чухал алхам болж байна. Хурлын үеэр төслийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх үе шатууд болон талуудын үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа. Уулзалтад И Эм Консалтинг ХХК, МЕРА ХХК болон Очир Ундраа Холдинг ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, төслийн хэрэгжилтийн эхний үе шатанд шаардлагатай хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ төсөл нь бизнесийн үйл ажиллагааг илүү оновчтой, уян хатан удирдах орчин үеийн шийдлийг амжилттай нэвтрүүлэх үндэс суурийг тавьж байна.