“Очир Ундраа ОМЗ ББСБ” ISO/IEC 27001:2013 стандарт, МАБМТ-г амжилттай нэвтрүүллээ.

“Очир Ундраа ОМЗ ББСБ” ISO/IEC 27001:2013 стандарт, МАБМТ-г амжилттай нэвтрүүллээ.

Түгээх

“Очир Ундраа ОМЗ ББСБ” нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандарт, МАБМТ-г  өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt, төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК-аар аудит хийлгэн гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.

Бид бүхэн 15 жилийнхээ ой дээр ISO 27001:2013 стандартыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, харилцагчдынхаа хувийн нууц болон мэдээллийг аюулгүй байдлыг дээд зэргээр ханган олон улсын стандартад нийцүүлэн ажилладгаа баталгаажуулсан, өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлсэн чухал амжилт боллоо.

Итгэл хүлээлгэн үргэлж дэмжин ажилладаг эрхэм харилцагчид, түнш, хөрөнгө оруулагч нартаа талархлаа илэрхийлэн, цаашид бид орчин үеийн технологид суурилсан шинэ шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн ажилласаар байх болно