Дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэнэ

Бидний түүхийг үзэх

Бид хэн бэ

Очир Ундраа Групп нь уул уурхай, барилга, хими, санхүү зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний тэргүүлэх, хувийн хөрөнгө оруулалттай групп компани юм.

2000 онд байгуулагдсанаасаа хойш бид 20 гаруй компани, 1,300 гаруй ажилтантай харилцан уялдаа бүхий бизнесийн экосистемийг бүрдүүлж, эдийн засгийн хараат бус байдлыг хангахад чухал үүрэгтэй стратегийн салбаруудын хөгжлийг бодитоор дэмжиж ирлээ.

Чанар, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны олон улсын стандартыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой бизнесийн соёлыг төлөвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ урт хугацааны үр өгөөжийг бий болгох нь бидний эрхэм зорилго юм.

4 салбарт20+ компани үйл ажиллагаа явуулдаг
10+ үйлдвэр, агуулахӨндөр хүчин чадалтай, стратегийн байршилтай
1300+Өсөлтийг бий болгох ажиллах хүчин
26,000 тоннХимийн бодис, түүхий эдийн агуулахын хүчин чадал
Цагт 6 тоннАюултай хог хаягдал устгах үйлдвэр
50+ түншДотоод, гадаад түншүүд

Бидний философи

Эрхэм зорилго

Дэлхийд өрсөлдөх
Монголыг бүтээлцэнэ.

Уриа

Баялаг бүтээх хүч

Үнэт зүйлс

Бидний ажиллах арга барил, хамтдаа хөгжих соёлын үндэс

#1

Манлайлал

Бид үлгэрлэн манлайлж, шийдвэр бүрийнхээ эзэн байж, сорилтыг боломж болгон хувиргадаг.

#2

Төгөлдөр гүйцэтгэл

Бид ажил бүртээ хамгийн өндөр стандартыг мөрдөж, мэргэжлийн ур ухаан, мэдрэмжээр үргэлж илүү сайн шийдлийг эрэлхийлдэг.

#3

Инновац

Бид шинэ санааг зоригтой туршиж, өөрчлөлтийг манлайлж, ирээдүйг бүтээх шийдэлд хөрөнгө оруулдаг.

#4

Хамтын хүч

Бид хамтын зорилгын төлөө мэдлэг, туршлага, амжилтаа хуваалцаж, хамтдаа илүү өндөрт хүрдэг.

#5

Хүндэтгэл

Бид хүн, нийгэм, байгаль орчноо эрхэмлэн, хариуцлагатай үйл ажиллагаагаар тогтвортой үнэ цэнийг бүтээдэг.

26 жилийн турш бид улс оронд нэн шаардлагатай атлаа өндөр эрсдэл, өндөр хариуцлага шаарддаг салбаруудыг сонгон, тууштай хөгжүүлж байна. Энэ сонголт нь Очир Ундраа Группийн үнэт зүйл, соёл, өнөөдрийн байр суурийг тодорхойлдог.

Цаашид ч бид инженерийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай засаглалд тулгуурлан эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх урт хугацааны үнэ цэнийг бүтээсээр байх болно.

Тардай ГАНТӨМӨР, Ерөнхийлөгч

Он цагийн хэлхээс

2000

Очир Ундраа ХХК байгуулагдав.
Компанийн анхны сэлбэг, материалын тендерт шалгарч, үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэв.

2001

МЕРА ХХК байгуулагдав.
Монголын томоохон уул уурхайн төслүүдэд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, стратегийн түүхий эд нийлүүлж эхлэв.

2006

Монголын инженерүүдийн бүтээсэн анхны үйлдвэрлэлийн тэсрэх бодисын цогцолбор ашиглалтад орлоо.
АНУ-ын дэвшилтэт технологид суурилсан Т11 үйлдвэр, агуулахын цогцолборыг өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж, ашиглалтад оруулав.

2014

Үйл ажиллагаагаа барилгын салбарт тэлэв.
Орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэсрэх бодис цэнэглэгч болон Atlas Copco DM45 өрмийн машинуудаар техникийн паркаа өргөжүүлэв.

2019

Стратегийн ханган нийлүүлэлтийн хүрээг өргөжүүлэв.
Химийн бодисын тусгай зөвшөөрлийн хүрээг нэмэгдүүлж, Оюу Толгой болон Orica компанийн албан ёсны ханган нийлүүлэгч болов.

2023

Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэв.
Очир Ундраа ОМЗ ХХК ISO/IEC 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэв.

Холбоотой мэдээлэл

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ

Өөрчлөлтийг түүчээлэгчид наашаа!

Өөрийн ур чадвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ажлын байрыг Очир Ундраа Группээс олоорой. Таны карьерын замнал ч гэсэн бидний бизнесийн түүх шиг дахин давтагдашгүй байх ёстой.

Нээлттэй ажлын байр