
Уул уурхайн үйлчилгээ
Монголын уул уурхайн салбарын тасралтгүй ажиллагааг дэмжих цогц шийдлүүдийг хүргэдэг.
Дэлгэрэнгүй

Очир Ундраа Группийн санхүүгийн бизнес нь хувь хүн, байгууллагуудад хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ, найдвартай хамгаалалтыг хүргэж, урт хугацааны өсөлт, хөгжлийг нь дэмжих зорилготой.


Бид 2003 онд үндэсний хөрөнгө оруулалттай даатгалын компанийг анхлан байгуулсанаар санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хөрөнгө оруулалтын менежмент, банк бус санхүүгийн үйлчилгээ, даатгалын бизнесээр дамжуулан бид иргэд, бизнесүүд, байгууллагуудад өсөх, хөрөнгө оруулах, эрсдэлээ удирдах боломжийг бий болгож байна.
Өнөөдөр бид 95 мянга гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлж, 700 тэрбум төгрөгөөс давсан санхүүжилт олгон, 4,500 орчим ажлын байрыг бий болгож, Улаанбаатар хотын 9 салбар, 21 аймгийн төлөөлөгчөөр дамжуулан санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.
Манай санхүүгийн үйлчилгээ уламжлалт салбар болон дижитал сувгаар дамжин Монгол Улсын хэмжээнд хүртээмжтэй хүрдэг.
Практикал Даатгал ХХК нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй үндэсний даатгалын компани юм. Бид 21 аймаг, 330 суманд ажиллаж буй төлөөлөгчдийн сүлжээгээр дамжуулан даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэж, Hannover Re, Swiss Re, SCOR зэрэг дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компаниудтай хамтран эрсдэлийн найдвартай хамгаалалтыг бүрдүүлдэг. Нөхөн төлбөрийн хэмжээгээрээ салбартаа тэргүүлж, харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ мэргэжлийн, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
Компани руу очихОчир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг уламжлалт болон цахим сувгаар хүргэдэг банк бус санхүүгийн байгууллага юм. Бид бизнесийн болон хэрэглээний зээл, валют арилжаа, факторинг, итгэлцлийн үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар 94,500 гаруй харилцагчид 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгон бизнесийн өсөлт, санхүүгийн хүртээмжийг дэмжин ажиллаж байна.
Компани руу очихОчун ХХК нь хөрөнгө оруулалтын сан байгуулж, хөрөнгө оруулалтын менежментийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хөрөнгийн удирдлагын компани юм. Бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, дотоод болон олон улсын зах зээлийн боломжийг ашигласан хөрөнгө оруулалтын шийдлээр урт хугацааны, эрсдэлд тохируулсан өгөөжийг бий болгоход чиглэн ажилладаг. Үйл ажиллагаандаа ил тод байдал, мэргэжлийн удирдлага, сайн засаглал, эрсдэлийн удирдлагын зарчмыг тууштай баримталдаг.
Компани руу очих

Монголын уул уурхайн салбарын тасралтгүй ажиллагааг дэмжих цогц шийдлүүдийг хүргэдэг.
Дэлгэрэнгүй
Аж үйлдвэрийн бүтээмж, аюулгүй ажиллагаа, технологийн үр ашгийг дээшлүүлэх инженерингийн цогц шийдлийг хүргэнэ.
Дэлгэрэнгүй
Тээвэр, агуулах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай шийдлээр бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг дэмждэг.
Дэлгэрэнгүй