Ochir Undraa Holding

Сонгон шалгаруулалт

Улаанбаатар хот болон Очир Ундраа Группийн үйл ажиллагаа

Бид ажил горилогч бүрт ил тод, шударга, ойлгомжтой сонгон шалгаруулалтын туршлагыг бий болгохыг зорьдог.

Сонгон шалгаруулалтын үе шат бүрт бид таны цаг хугацаа, туршлага, хичээл зүтгэлийг хүндэтгэн ажиллаж, дараагийн алхмын талаар тогтмол мэдээлэл хүргэдэг. Манай сонгон шалгаруулалт нь охин компанийн хүний нөөцийн журам болон тухайн ажлын байрны онцлог хамааран өөрчлөгдөж болох ч үндсэндээ дараах үе шатуудаас бүрдэнэ.

01
ХАЙЛТ

Ажлын байраа сонгох

Манай Нээлттэй ажлын байр хуудсанд нийтлэгдсэн нээлттэй ажлын байруудтай танилцаж, өөрийн мэдлэг, ур чадвар, сонирхолд нийцэх албан тушаалыг сонгоно. Вебсайтад бүртгэл үүсгэн хүсэлтээ илгээснээр таны Очир Ундраа Групп дэх карьерын аялал эхэлнэ.

02
АНКЕТ

Анкетын үнэлгээ

Хүний нөөцийн баг болон тухайн ажлын байрны удирдлага таны боловсрол, туршлага, ур чадвар нь ажлын байрны шаардлагад хэр нийцэж байгааг хамтран үнэлнэ.

03
МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ

Ур чадвар, мэргэжлийн үнэлгээ

Ажлын байрны онцлогоос хамааран ур чадвар, техникийн мэдлэг, асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх шалгалт эсвэл даалгавар өгч болно.

04
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Ярилцлага

Ярилцлага нь таны туршлага, ур чадвар, ажиллах арга барил, ирээдүйн зорилгыг илүү сайн таньж мэдэх боломж юм. Ярилцлагыг Хүний нөөцийн баг болон тухайн нэгжийн удирдлага хамтран зохион байгуулна. Ажлын байрны онцлогоос хамааран нэгээс дээш шаттай байж болох бөгөөд ярилцлагын дараах шийдвэр болон дараагийн алхмын талаар ажлын хоёр өдрийн дотор танд мэдээлнэ.

05
ҮНЭЛГЭЭ

Нэмэлт үнэлгээ (шаардлагатай тохиолдолд)

Зарим албан тушаалд мэргэжлийн шалгалт, кейс ажил, танилцуулга эсвэл бусад нэмэлт үнэлгээ хийх шаардлага гарч болно.

06
САНАЛ

Тавтай морил!

Сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн тохиолдолд бид танд ажлын санал, ажилд орохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Үүний дараа таныг шинэ ажлын байрандаа хурдан дасан зохицож, ажлаа амжилттай эхлүүлэхэд чиглэсэн танилцуулга, чиглүүлэх (onboarding) хөтөлбөрөөр угтан авах болно.

Түгээмэл асуулт хариулт

Нээлттэй ажлын байрнаас сонгон онлайнаар хүсэлтээ илгээнэ.

Болно. Та өөрийн ур чадварт тохирох хэд хэдэн ажлын байранд хүсэлт гаргах боломжтой.

Тийм. Таны өргөдлийг амжилттай хүлээн авсан тухай баталгаажуулах имэйл автоматаар илгээгдэнэ.

Албан тушаалаас хамааран өөр өөр байдаг боловч бид бүх үе шатанд ажил горилогчидтой тогтмол холбоотой ажилладаг.

Болно. Та CV-гээ үлдээсэн тохиолдолд ирээдүйд тохирох ажлын байр гарвал бид холбогдох болно.

Тийм. Манай дадлагын боломжуудыг жилийн турш үе шаттайгаар зарладаг.